ayalagch

Дэлхий эртний том нулимс

Нэгэн хайрын түүх

Thu Apr 10, 2008   08:09
Зуны орой цонхоор зөөлөн салхи шившин үлээгээд гадаа хүүхдүүд тоглох нь тод сонсогдоно. Гэртээ мөрөөдөлд автан суух нь бас ч тийм муу зүйл биш шүү ингээд сууж гадаа машин сигнаалдаад Боогий гээд дуудвал  гэж мөрөөдөж эхэлмэгцээ Болор-Уянга бодолоосоо өөрөө ичин эргэн тойрноо харсанаа хэн нэгэн хүн байхгүйд санаа амран эргэн хэвтлээ. Болор-Уянга одоо хоринхоёр настай нэгэн хувийн сургууль төгсөөд одоохондоо ажилгүй гэрээ л шахам байгаа бүсгүй билээ. Ганаа хэмээх нэгэн залуутай оюутан байхдаа үерхэж байсан боловч тэгэс хийгээд л салсан одоо юунаас ч болоод салсанаа санадаггүй юм ........
Үргэлжлэл...
Нийтэлсэн : nomin01 | Уншсан (126) | Сэтгэгдэл (2)

Би --эрх чөлөөтэй бүсгүй

Mon Apr 07, 2008   01:14

Галзуурчихсан юм шиг шөнийг хэн нэгэнд зориулчихаад

Гэртээн очихдоо айх  зүйлгүй

Ганихарсан зүрхээ хэн нэгэнд алдчихаад эмээх хэрэггүй

Гэмгүйхэн нэгэнтэй санаадгүйхэн сээтэгнэчихээд  эмзэглэх хэрэггүй

Гэртээн би хувцасгүй байхаасаа хэнээс ичихгүй

Би эрх чөлөөтэй бүсгүй


Үргэлжлэл...
Нийтэлсэн : nomin01 | Уншсан (81) | Сэтгэгдэл (0)

Миний гэнэн амраг

Sun Apr 06, 2008   08:31
Гэнэн сэтгэлийн хөнгөн гунигаар хайрын симфони тоглож
Гэрэвшин үнсэхдээ уруулынхаа хээг хацар дээр үлдээж
Сэтгэлээс урсах хайрын мөртүүдийг харцнаас минь уншиж
Сэмэрсэн сэтгэлийг хайраар аргадах миний л гэнэхэн амраг

Үргэлжлэл...
Нийтэлсэн : nomin01 | Уншсан (76) | Сэтгэгдэл (1)

Үхмээр санагдсан үедээ

Sat Apr 05, 2008   03:11
Хайранд чирүүлсэн сүнсээ аваад хорвоогоос би явлаа
Хаашаа гэдгийг нь сонирхоод хэрэггүй ээ
Үснийхээн ширхэг бүрийг замдаа би орхиноо
Үхмээр санагдсан үедээ түүгээр замаа олоорой
Г.Номин"
Үргэлжлэл...
Нийтэлсэн : nomin01 | Уншсан (62) | Сэтгэгдэл (1)

Танил бус хайр

Sat Apr 05, 2008   01:45
Хэрэггүй зүйлд асгасан нулимсанд минь
Хэнийг нь мэдэхгүй залуугийн хайр живчихлээ
Татаж авах гээд үсээ унжуултал
Танил бус хоолой сонсогдлоо
Олон олон жил хайрласан хайраас минь
Огт өөр энэ чинь юу билээ.......

Үргэлжлэл...
Нийтэлсэн : nomin01 | Уншсан (57) | Сэтгэгдэл (0)

Хэн ч үгүйсгаж чадахгүй ээ.

Sat Apr 05, 2008   01:44
Саалийн үнэр шингэсэн дээлийн энгэр хормойдож
Салхиараа алгадсан талын эсэргэн буйдад өсөхдөө
Ижий үнэртэй толгодын чулуугаар нь тоглосноос
Их талын энгэр дэх шувуудын өндөгийг би хөндөөгүй ээ

Үргэлжлэл...
Нийтэлсэн : nomin01 | Уншсан (54) | Сэтгэгдэл (0)

Аньсга нүдний бардам цохилтонд

Sat Apr 05, 2008   01:42
Аньсга нүдний бардам цохилтонд эрчүүд голдуу сөхөрдөг
Авгайтай гэдгээ ч мартаад шунаглан дурладаг
Өнгө зүсэнд минь унан тусан хайрлахыг хүсдэг
Өвөрт минь ороод шүүрс алдан салахгүй зовоодог
Дүрэлзэн асах сэтгэлд минь дэнгийн эрвээхэй шиг шатаж
Дүүрэн алаг нүднийхээ гунигийг үргээн жаргадаг

Үргэлжлэл...
Нийтэлсэн : nomin01 | Уншсан (47) | Сэтгэгдэл (0)

................................

Tue Sep 30, 2008   22:45
Гэм зэмгүй мөртөлөө навчис хагдарч гуниглана
Гэсгээл биш аталаа гудамжинд хөглөрч уйтгарлана
Шарласан навчистай намар цуг буцаж
Саяхан ногоон байсан модод нүцгэрнэ
Үнэнийг хэлэхэд би аймшигтай ганцаардаж байна
Үдэш хурдан дуусаасай
Үргэлжлэл...
Нийтэлсэн : nomin01 | Уншсан (18) | Сэтгэгдэл (0)

Яг одоо хэл дээ амраг минь

Wed Sep 24, 2008   19:49
Үлгэр хүүрнэж домог шиврэх
Үдшийн бүрийд
Уруул чинь биеэр минь тэнүүчилнэ
Өнөөдөр чи намайг маргаашаас минь хулгайлж
Өвөртөө хайраараан хордуулна
Алдхан биеэ халхлан хувцасгүй мансуурсан би
Нүв нүцгэн
Амраглалд чинь норон шатан
Тэвэрт чинь тэнэглэнэ

Үргэлжлэл...
Нийтэлсэн : nomin01 | Уншсан (53) | Сэтгэгдэл (2)

Үдэш хурдан дуусаасай

Wed Sep 24, 2008   19:45

Гэм зэмгүй мөртөлөө навчис хагдарч гуниглана
Гэсгээл биш аталаа гудамжинд хөглөрч уйтгарлана
Шарласан навчистай намар цуг буцаж
Саяхан ногоон байсан модод нүцгэрнэ
Үнэнийг хэлэхэд би аймшигтай ганцаардаж байна
Үдэш хурдан дуусаасай


Үргэлжлэл...
Нийтэлсэн : nomin01 | Уншсан (40) | Сэтгэгдэл (0)
Powered by Минийх.com © 2006-2008