ayalagch

Дэлхий эртний том нулимс

Нэгэн хайрын түүх

2008-04-10 08:09
Зуны орой цонхоор зөөлөн салхи шившин үлээгээд гадаа хүүхдүүд тоглох нь тод сонсогдоно. Гэртээ мөрөөдөлд автан суух нь бас ч тийм муу зүйл биш шүү ингээд сууж гадаа машин сигнаалдаад Боогий гээд дуудвал  гэж мөрөөдөж эхэлмэгцээ Болор-Уянга бодолоосоо өөрөө ичин эргэн тойрноо харсанаа хэн нэгэн хүн байхгүйд санаа амран эргэн хэвтлээ. Болор-Уянга одоо хоринхоёр настай нэгэн хувийн сургууль төгсөөд одоохондоо ажилгүй гэрээ л шахам байгаа бүсгүй билээ. Ганаа хэмээх нэгэн залуутай оюутан байхдаа үерхэж байсан боловч тэгэс хийгээд л салсан одоо юунаас ч болоод салсанаа санадаггүй юм ........
Нийтлэсэн : nomin01 | Уншисан (180) | Сэтгэгдэл ( 2 ) | Дэлгэрэнгүй

Би --эрх чөлөөтэй бүсгүй

2008-04-07 01:14

Галзуурчихсан юм шиг шөнийг хэн нэгэнд зориулчихаад

Гэртээн очихдоо айх  зүйлгүй

Ганихарсан зүрхээ хэн нэгэнд алдчихаад эмээх хэрэггүй

Гэмгүйхэн нэгэнтэй санаадгүйхэн сээтэгнэчихээд  эмзэглэх хэрэггүй

Гэртээн би хувцасгүй байхаасаа хэнээс ичихгүй

Би эрх чөлөөтэй бүсгүй

Нийтлэсэн : nomin01 | Уншисан (123) | Сэтгэгдэл ( 0 ) | Дэлгэрэнгүй

Миний гэнэн амраг

2008-04-06 08:31
Гэнэн сэтгэлийн хөнгөн гунигаар хайрын симфони тоглож
Гэрэвшин үнсэхдээ уруулынхаа хээг хацар дээр үлдээж
Сэтгэлээс урсах хайрын мөртүүдийг харцнаас минь уншиж
Сэмэрсэн сэтгэлийг хайраар аргадах миний л гэнэхэн амраг
Нийтлэсэн : nomin01 | Уншисан (119) | Сэтгэгдэл ( 1 ) | Дэлгэрэнгүй

Үхмээр санагдсан үедээ

2008-04-05 03:11
Хайранд чирүүлсэн сүнсээ аваад хорвоогоос би явлаа
Хаашаа гэдгийг нь сонирхоод хэрэггүй ээ
Үснийхээн ширхэг бүрийг замдаа би орхиноо
Үхмээр санагдсан үедээ түүгээр замаа олоорой
Г.Номин"
Нийтлэсэн : nomin01 | Уншисан (99) | Сэтгэгдэл ( 1 ) | Дэлгэрэнгүй

Танил бус хайр

2008-04-05 01:45
Хэрэггүй зүйлд асгасан нулимсанд минь
Хэнийг нь мэдэхгүй залуугийн хайр живчихлээ
Татаж авах гээд үсээ унжуултал
Танил бус хоолой сонсогдлоо
Олон олон жил хайрласан хайраас минь
Огт өөр энэ чинь юу билээ.......
Нийтлэсэн : nomin01 | Уншисан (107) | Сэтгэгдэл ( 0 ) | Дэлгэрэнгүй

Хэн ч үгүйсгаж чадахгүй ээ.

2008-04-05 01:44
Саалийн үнэр шингэсэн дээлийн энгэр хормойдож
Салхиараа алгадсан талын эсэргэн буйдад өсөхдөө
Ижий үнэртэй толгодын чулуугаар нь тоглосноос
Их талын энгэр дэх шувуудын өндөгийг би хөндөөгүй ээ
Нийтлэсэн : nomin01 | Уншисан (103) | Сэтгэгдэл ( 0 ) | Дэлгэрэнгүй

Аньсга нүдний бардам цохилтонд

2008-04-05 01:42
Аньсга нүдний бардам цохилтонд эрчүүд голдуу сөхөрдөг
Авгайтай гэдгээ ч мартаад шунаглан дурладаг
Өнгө зүсэнд минь унан тусан хайрлахыг хүсдэг
Өвөрт минь ороод шүүрс алдан салахгүй зовоодог
Дүрэлзэн асах сэтгэлд минь дэнгийн эрвээхэй шиг шатаж
Дүүрэн алаг нүднийхээ гунигийг үргээн жаргадаг
Нийтлэсэн : nomin01 | Уншисан (91) | Сэтгэгдэл ( 0 ) | Дэлгэрэнгүй

Зүгээр л би чамд

2008-10-21 18:32
Зүгээр л би чамд өөрийгөөн өгье Зүрх сэтгэлээн биш хувцасаа л тайлья Улаахан уруулаараа найр тавиад Урд чинь би ичингүйрэн зогсоё Гил хар нүдний минь гунигийг бүү үргээ Гэрэвшингүй тэврэх гарыг минь зоргоор өөртөө хүргэ Сул асгарсан үсийг минь задгай хэвээр орхи Сувдан сондор нулимсыг минь хайраар бүү арч Галзуурах дөхүүлсэн тэр л үнсэлтээрээ намайг үнс Гал халуун ганц л шөнийг надад зориул Хуурамч яриа бардам зан Хувцас цаг бас зангиагаан тайл Ямар ч баггүй бас ичингүйрэлгүй Янаг халуун шөнийг хагаслан байж жаргая
Нийтлэсэн : nomin01 | Уншисан (57) | Сэтгэгдэл ( 0 ) | Дэлгэрэнгүй

................................

2008-09-30 22:45
Гэм зэмгүй мөртөлөө навчис хагдарч гуниглана
Гэсгээл биш аталаа гудамжинд хөглөрч уйтгарлана
Шарласан навчистай намар цуг буцаж
Саяхан ногоон байсан модод нүцгэрнэ
Үнэнийг хэлэхэд би аймшигтай ганцаардаж байна
Үдэш хурдан дуусаасай
Нийтлэсэн : nomin01 | Уншисан (70) | Сэтгэгдэл ( 0 ) | Дэлгэрэнгүй

Яг одоо хэл дээ амраг минь

2008-09-24 19:49
Үлгэр хүүрнэж домог шиврэх
Үдшийн бүрийд
Уруул чинь биеэр минь тэнүүчилнэ
Өнөөдөр чи намайг маргаашаас минь хулгайлж
Өвөртөө хайраараан хордуулна
Алдхан биеэ халхлан хувцасгүй мансуурсан би
Нүв нүцгэн
Амраглалд чинь норон шатан
Тэвэрт чинь тэнэглэнэ
Нийтлэсэн : nomin01 | Уншисан (113) | Сэтгэгдэл ( 2 ) | Дэлгэрэнгүй
 1 2 3 4 >