Болливудын King Khan жүжигчин
Shahrukh Khan энэ өнгөрсөн сар
Movie сэтгүүлд өөрийн амжилт болон 2007 оны уран бүтээлийнхээ талаар дэлгэрэнгүй ярилцлага өгчээ. 2007 он түүний хувьд үнэхээр амжилттай жил байсан бөгөөд тэрээр Болливудын хамгийн шуугиан тарьсан 2 киноны гол дүрийг бүтээж, нэгэнд нь продьюссераар ажилласан.
Shahrukh Khan өнгөрсөн онд бүтээгдсэн
"Chak de India" /2007/ кинонд эмэгтэйчүүдийн зүлгэн дээрх хоккейн багийн дасгалжуулагчийн дүрийг бүтээж, энэхүү дүрээрээ энэ жилийн кино наадмуудын Шилдэг эрэгтэй жүжигчин шагналуудыг түүсэн. Түүнчлэн
"Chak de India" /2007/ кино мөн энэ жилийн шилдэг киноогоор тодорсон.
Харин өнгөрсөн онд Shahrukh Khan-ны гол дүрд нь тоглож, өөрөө продьюссераар нь ажилласан Om shanti Om /2007/ кино мөн л кино наадмуудын Шилдэг шагналуудыг хүртэж чадсан. Ялангуяа тэрээр Om shanti Om /2007/ киноогоороо Болливудад шинэ одыг төрүүлж чадсан нь киноны гол дүрийн эмэгтэй жүжигчин
Deepika Padukone байсан.
Тэрээр сэтгүүлийн ярилцлагатаа энэхүү ажилттай жилээ дүгнэн хэлэхдээ "
2007 он миний хувьд үнэхээр гайхалтай бэлгээр дүүрэн он болсон. Амжилттай кино, сайн дүр, телевизийн шоу, мөн Om shanti Om/2007/ кино маань Энэтхэгийн кино үзвэрийн дээд ажилтыг тогтоолоо. Түүнчлэн хамгийн гол нь Chak De India киноны дүрээр Shahrukh Khan жүжиглэж чаддаг, жинхэнэ жүжигчин гэсэн үнэлгээг үзэгчид өгсөн нь гайхалтай." гэжээ.
42 настай алдарт жүжигчний хар хослолтой зурагнууд үнэхээр гайхалтай болжээ.
more 4 photo ............................
Үргэлжлэл...