Танилцуулга |
|---|
Минийх.com бол Монголын хамгийн анхны мэдээлэл удирдах систем (content management system) бүхий Блог түгээгч вэбсайт юм. Энэхүү вэбсайт 2006 оны 10-р сард хоёрхон блогтойгоор үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн бол одоо 10400 гаруй блогуудтай болсон бөгөөд энэ тоо өдөр бүр нэмэгдсээр байна. Эдгээр блогуудад нийт 70 мянга гаруй нийтлэл, 20 мянга гаруй зураг, 3000 гаруй дуу болог дүрс бичлэгүүд орсон байна. Минийх.com нь хүн бүрт хувийн блог буюу вэбсайттай болох боломжийг ямар ч үнэ төлбөргүй олгодог билээ. |
Онцлог ба давуу талууд |
Ердөө 30 секунд |
Минийх.com-д бүртгүүлж өөрийн блог буюу вэбсайтаа ажиллуулж эхлэхэд танд ердөө л 30 секунд хэрэгтэй. Та өөрийн хүссэн Miniih.com хаягийг (ner.miniih.com) авч шинэхэн блогоо ямар ч үнэ төлбөргүйгээр дэлхий даяар цацах боломжтой. |
Блогийн загварууд |
Таны блогт зориулсан олон загваруудаас та сонголтоо хийн ердөө нэг л товч дарахад таны блогийн загвар солигдоно. Мөн та блогоо 2 эсвэл 3 баганатай болгон хажуугийн багана дахь хэсгүүдийг хүссэнээрээ өөрчилж мөн шинэ хэсэг нэмж болно. |
Блог удирдах систем |
Хэрэглэхэд тун хялбар блог удирдах системтэй тул интернетийн тухай бага мэдлэгтэй бүр мэдлэггүй хүн ч блогоо удирдан ажиллуулах боломжтой юм. Блог удирдах системээс та блог дээрээ нийтлэл бичиж, зураг дуу оруулж, мөн маш олон тохиргоонуудыг хийх боломжтой. |
Нүүр хуудсанд тавих |
Бид блогуудад тавигдсан нийтлэлээс тодорхой шалгаруулалтын дагуу сонгож Минийх.com-н нүүр хуудсанд тавидаг учир таны блог маш хурдан олон уншигч, хэрэглэгчидтэй болох боломжтой. |
Олон блог олон нийтлэгч |
Нэг хэрэглэгч хэдэн ч блогтой байж болох ба нэг блог хэдэн ч нийтлэгчтэй байж болох давуу талтай. Ингэснээр та болон таны найз нөхөд, хамтран ажиллагсад тань дундын нэг блог болон тус тусдаа олог блогтой байх боломжтой юм. |
Домайн хаягууд |
Та өөрийн блог буюу вэб хуудсандаа Miniih.com хаягийг (ner.miniih.com) үнэгүй авахаас гадна ner.mon.mn, www.ner.mn, www.ner.com зэрэг домайн хаягуудыг тодорхой төлбөртэйгөөр авч болно. |
Фото блог |
Минийх.com-г энгийн блог буюу вэбсайт шиг ашиглаж болохоос гадна зургийн блог хэлбэрээр бас ашиглах боломжтой. Мөн оруулсан нийтлэл бүрт зургийн цомог хавсарган оруулж болох давуу талтай. |
Блогийн цар хүрээ |
Таны блог дэлхийн аль ч өнцөгт байгаа интернетийн хэрэглэгчдэд нээлттэй байж болох бөгөөд хэрэв та хүсвэл зөвхөн блогийн гишүүдэд нээлттэй, эсвэл зөвхөн бүртгүүлсэн хэрэглэгчдэд нээлттэй байх гэсэн сонголтийг хийж болно. |
Электрон худалдааны систем |
Энэхүү үйлчилгээг авснаар блог эзэмшигч нь өөрийн блогоор дамжуулан онлайн худалдаа явуулах боломжтой. Электрон худалдааны систем нь худалдаалах барааны зураг, танилцуулга болон үнийг оруулж блогийн зочиддоо танилцуулахад тун хялбар систем юм. |
Зар сурталчилгаа |
Та блог дээрээ албан байгууллага эсвэл хувь хүний зар сурталчилгааг байрлуулж түүнээсээ орлого олох боломжтой. |
Статистик үзүүлэлтүүд |
Нийт блогийн тоо: 12308 |
Сүүлийн 3 долоо хоногийн байдлаар Минийх.com-д зочилсон хэрэглэгчдийн тоог харвал :
|
Дэлийн 164 орноос Минийх.com сайтад зочилдог бөгөөд эхний 10 орныг доорх хүснэгтэд харуулбал:
|
www.topsites.mn дээр Минийх.com вэбсайт олон сарын турш тэргүүн байранд жагсаж байна:
|
Та бүхэн манай блог портал сайтад өөрийн зар сурталчилгаа болон реклам баннераа байрлуулснаар доорх давуу талуудыг олж авна :
|
|
Сурталчилгааны байрлалууд 1-р байрлал: www.miniih.com-ийн нүүр хуудасны баруун талын багананд байнга байрлана. 2-р байрлал: Вэб сайтын гишүүн блогуудын сурталчилгааны хэсэгт солигдож байрлана. Сурталчилгааны үнэ : 90 х 90 pixel хэмжээний тайлбайг нэг нэгж гэж үзнэ.
Хугацаа ба хөнгөлөлт урамшуулал. 1 нэгж баннер нэг жилээр байрлуулбал тус баннерийг 2-р байрлалд 6 сар үнэгүй байрлуулна. Баннерийг вэб сайт дээр байрлуулах доод хугацаа:
Шинэ орон зай Бид танд зориулж цоо шинэ 2 төрлийн орон зайг гаргаж байна. 1. Үндсэн мэдээний хэсэг ба хайлтын хэсэг хоёрын дунд байрлах баннерийн хэсэг. Хэмжээ 410х110px. Үнэ: өдөрт 10 мянган төгрөг. 2. Хамгийн баруун талын баганад байрлах танай байгууллагын булан. Энэхүү буланд та байгууллагынхаа тухай мэдээ мэдээлэл байршуулах боломжтой. Үнэ: нэг сард 150 мянган төгрөг. Сурталчилгааны хэлбэрүүд Баннерийн Эх бэлтгэл :
|
| Минийх.com сайт нь бүх шатны байгууллага болон хувь хүмүүстэй хамтарч ажиллахад үргэлж нээлттэй байдаг. |
|
© 2006-2010 Miniih.com. Хуулбарлахыг хуулиар хориглоно.
