ayalagch
Зүгээр л би чамд
<description><![CDATA[Зүгээр л би чамд өөрийгөөн өгье
Зүрх сэтгэлээн биш хувцасаа л тайлья
Улаахан уруулаараа найр тавиад 
Урд чинь би ичингүйрэн зогсоё
Гил хар нүдний минь гунигийг бүү үргээ 
Гэрэвшингүй тэврэх гарыг минь зоргоор өөртөө хүргэ
Сул асгарсан үсийг минь задгай хэвээр орхи 
Сувдан сондор нулимсыг минь хайраар бүү арч
Галзуурах дөхүүлсэн тэр л үнсэлтээрээ намайг үнс 
Гал халуун ганц л шөнийг надад зориул
Хуурамч яриа бардам зан
Хувцас цаг бас зангиагаан тайл
Ямар ч баггүй бас ичингүйрэлгүй 
Янаг халуун  шөнийг хагаслан байж жаргая]]></description>
<description><![CDATA[Гэм зэмгүй мөртөлөө навчис хагдарч гуниглана 
Гэсгээл биш аталаа гудамжинд хөглөрч уйтгарлана
Шарласан навчистай намар цуг буцаж 
Саяхан ногоон байсан модод нүцгэрнэ 
Үнэнийг хэлэхэд би аймшигтай ганцаардаж байна 
Үдэш хурдан дуусаасай]]></description>
Яг одоо хэл дээ амраг минь
<description><![CDATA[Үлгэр хүүрнэж домог шиврэх 
Үдшийн бүрийд 
Уруул чинь биеэр минь тэнүүчилнэ
Өнөөдөр чи намайг маргаашаас минь хулгайлж
Өвөртөө хайраараан хордуулна 
Алдхан биеэ халхлан хувцасгүй мансуурсан би
Нүв нүцгэн
Амраглалд чинь норон шатан 
Тэвэрт чинь тэнэглэнэ 
Үдэш хурдан дуусаасай
Гэм зэмгүй мөртөлөө навчис хагдарч гуниглана 
Шарласан навчистай намар цуг буцаж 
Саяхан ногоон байсан модод нүцгэрнэ 
Үнэнийг хэлэхэд би аймшигтай ганцаардаж байна 
Үдэш хурдан дуусаасай
Цэцэг л болноо
<description><![CDATA[Тэрлэгэн дотор багтах ухаантай 
Тэнэгүүдийн дотор амьдарч байснаас 
Алдхан биеэрээ хэсэгхэн газар бордоод 
Гуравхан сар амьдрах цэцэгсийн нэгэн болноо ]]></description>
Чамайг би хүлээдэг.............
<description><![CDATA[Хавар дагуулан ирэхэд чинь цэцэгс цээжинд чинь дэлгэрч 
Хаа холын ододноос мэндийг чинь мэдхээр ирмэлцдэг 
Намар болоод буцхад чинь навчис нэг нэгээр хагдархад 
Шарласан навчин доор  нуугдаад би өвөл болохыг хүлээдэг
Яг одоо хэл дээ амраг минь
Үлгэр хүүрнэж домог шиврэх 
Үдшийн бүрийд 
Уруул чинь биеэр минь тэнүүчилнэ
Өнөөдөр чи намайг маргаашаас минь хулгайлж
Өвөртөө хайраараан хордуулна 
Алдхан биеэ халхлан хувцасгүй мансуурсан би
Нүв нүцгэн
Амраглалд чинь норон шатан 
Тэвэрт чинь тэнэглэнэ 
         Г.Номин
Толь
<description><![CDATA[Гэрлээ энийг хар даа гэх Амраагийн дуудах дууг сонсоод Гэрлээ босож очин харвал Амараа томоо гэгчийн толь тэвэрчихсэн зогсож байх нь харагдлаа . Гэрлээ ч уулга алдан гүйн очиж яанаа ямар гоё юм бэ ? Хаанаас олоод ирвээ чамд мөнгө байхгүй биз дээ гэхэд Амраа
-Энд гадаа  орцонд хэн нэгэн нь хаячихсан байна гайгүй шинэ болхоор нь аваад ирлээ . Нэг хэсэгтээ яахав дээ тиймээ 
дараа мөнгөтэй болоод том шинийг авхаараа энийг хаячихая хэмээн инээмсэглэн хэлэхэд Гэрлээ чи минь ухаантай шүү хэмээн 
уруул дээр нь үнсээд том өрөөндөө тавьчих уу ? аваад ир хэмээн том өрөөрүүгээ бараг гүйн орлоо ..
Нэгэн хайрын түүх
Масао гунигт дурсамжийн орон
Сүүлийн үөд ах маань гэртээ ирж хонохоо бараг  больчихлоо. Аав ээж хоёр энэ Хатнаа  
авгайтай болчихсон юм болов уу?  Аль эсвэл архи дарс уугаад байна уу хэмээн таасаар 
хэдэн өдөр өнгөрсөний дараа нэг өглөө нойрон дунд хүмүүсийн ярих дуу намайг сэрээлээ. 
Би ч хэрэгт дурлангуй ахын орлуу харвал аав ээж хоёрын тааж байснаар ах авгайтай 
болчихсон бололтой нэгэн бүсгүйтэй хамт ирсэн байлаа.