gishud

Fri Aug 08, 2008   13:35
та бүхэн санаж байгаа бол Монгол улсын өндөр албан тушаалтан, эрхэм гишүүд хууль бус үйлдэл нь гаач сүүлдээ эрүүгийн хүнд хүнд гэмт хэрэгт нэр холбогдож байсан билээ. Өнөөдөр та бидний амьдрал яагаад дээшлэхгүй байна вэ? та үүнийг өөрөөсөө асуугаад үзээрэй. Уг нь Эдийн засгийн өсөл 10% гарч улсын төсөв нь нэг триллионтөгрөг болсон нь Монгол улс эдийн засгийн хувьд өмнөх үеийнхийг бодвол сайн гараад байгаа ч юм шиг. Гэвч энэ их эдийн засгийн өсөлтүүд УИХ-ын эрхэм гишүүд сайд дарга нарын халаасанд ордог бололтой. Үнэхээр Монгол улс Африкжаад байна уу даа гэж бодох юм. Хүн амын 57% нь ядуу, Эдийн засаг нь хүн амын 6%-иас хамааралтай болж. Өөөөр хэлбэл 6% хэтэрхий баян үлдсэн нь хэтэрхий ядуу болчоод байгаа Монгол дээхэн үеийн энэтхэг шиг, одоо үеийн Африк шиг байх юм. Байгалийн баялагаараа дэлхийд эхний 10-т харин хүн амын ядуурлаа бараг л сүүлийн 10-т орж байгаа энэ улсын ийм байдал хэнээс үүдэлтэй вэ? дээрх бичлэгийг үзээд ойлгох буйзаа. Харин энэ их хуал юугаараа онцлогтой вэ?
Үргэлжлэл...
Нийтэлсэн : Muusain | Уншсан (16) | Нийтлэл / эссэ / | Сэтгэгдэл (0)

Эрүүдэн шүүхээс иргэн та өөрийгөө хэрхэн хамгаалах ёстой вэ?

Thu Jul 24, 2008   07:30
Эрүүдэн шүүхээс иргэн та өөрийгөө хэрхэн хамгаалах ёстой вэ?
Энэ удаад нийтлэгчийн зүгээс маш товчхон Эрүүдэн шүүх гэж төрийн албан тушаалтан буюу албан үүрэг гүйцэтгэж буй этгээд, өөрөө эсхүл түүний өдөөн хатгасанаар буюу ил, далд зөвшөөрлөөр хэн нэг этгээдийг өөрөөс нь буюу гурав дахь этгээлээс мэдээлэл авах, хэрэг хүлээлгэх, үйлдсэн буюу үйлдсэн гэж сэжиглэгдэж буй хэрэгт нь шийтгэх, айлган сүрдүүлэх аливаа үндэслэлээр ялгаварлан гадуурхах шалтгаанаар бие мах бод, сэтгэл санааны хувьд санаатайгаар хүчтэй өвтгөх, шаналгах аливаа үйлдлийг ойлгоно.
Баривчлах үед өөрийгөө хамгаалах нь
Цагдаагийн байгууллагын албан хаагч нь баривчлах, албадан саатуулах үед эхлээд өөрийгөө танилцуулах ёстой. Жишээлбэл: Баянзүрх дүүргийн цагдаагийн хэлтсийн мөрдөн байцаагч, ......... хувийн дугаартай цагдаагийн ахлагч ...... овогтой ........ гэж танилцуулаад үнэмлэхээ заавал үзүүлэн. Баривчлах үндэслэл, журам танилцуулан, эрх, үүрэг танилцуулна. Хэрэв танд дээрх үйлдлийг хийгээгүй баривчилсан бол та гомдол гаргах эрхтэй. Таныг баривчилсаныг 24 цагийн дотор таны гэр бүлийн тань насанд хүрсэн гишүүнд, эсхүл төрөл садангийн хүн, өмгөөлөгчид нэн даруй мэдэгдэх ёстой.
Баривчлах байрны нөхцөл нь өдөрт 2-оос доошгүй хоолоор хангах, өдрийн 2200 килокалор нэг хүнд 2 ам метрээс доошгүй талбай ногдох ёстой.
Иймд та цагдаа нарын буруутай үйл ажиллагаас болж эрх нь зөрчигдсөн бол гомдол гаргах эрхтэй.
Цагдаагийн байгууллагын Ёс журмын албаны утас: 321515

Үргэлжлэл...
Нийтэлсэн : Muusain | Уншсан (60) | Мэдээлэл | Сэтгэгдэл (1)

өөрөөсөө асуу?

Fri Jul 18, 2008   11:17

өөрөөсөө асуу?
    Урьдны маань бичлэг дээр нэгэн эрхэм чи Монголдоо хайртай л юм бол хэмээн шүүмжлэл өрнүүлсэн билээ. Бодвол МАХНам бололтой. Гэхдээ би аль нэг тал руу туйлшрахыг хүссэнгүй. Тиймээс дараагийн дугаартаа АН-ын тодорхой луйварыг дэлгэн тавина хэмээн амлая.
    Ийм үед сонгууль ярьлаа эх орондоо хайртай юм бол гэсэн дээрх эрхэм танд хариу болгон хариу хэлье.
2008 оны 07-р сарын 01-ний үйл явдалд миний бие гүнээ харамсаж байна. Гэвч иргэд үнэнийг мэдэх ёстой. Энэ нь өөрөө ардчилал юм шүү дээ. Тэгэхээс ийм үед ярих ёсгүй гээд үнэнийг нуун бусдын эрхийг хохироон эрүү шүүлт хэрэглэх нь эх оронч хүний хийх ёстой үйлдэл гэж үү!. Би асуудлыг тайван замаар хүмүүс оюун бодолдоо эргээд бодохтун гэсэн үүднээс танд хандаж байна.
    Та бүхэн иймээ тиймээ гэж талцахаасаа өмнө. Онц байдлын үеэр  нас барсан хүмүүсийн талаар яагаад дурссангүй. Яагаад эмгэнэл илэрхийлсэнгүй. Тэр хүмүүс хэн байсан талаар яагаад мэдээлэл өгсөнгүй гээд бодоод үзээрэй. Хүн гэмт хэрэг хийж болно. Гэхдээ хүн ёсоор харьцах ёстой.
    Байшин чухал уу? хүний амь чухал уу? Морин хуур чухал уу? хүний амь чухал бодоод үзээрэй. Өнөөдөр талцаж мэтгэлцэж байна гээд үнэн байдлыг нуу нас барсан хүмүүсийн талаар, энэ их хэлмэгдүүлэлтийн талаар дуугүй өнгөрөх ёстой юу? гэтэл юунаас болоод ийм байдалд хүрэв? юунаас болоод асуудал үүсэв? үүнийг тунгаах хэрэгтэй болов уу? өөрөөсөө сонгуулийн өмнө хүмүүсийн ярианд сонгуулийн үр дүнгийн талаар юу гэж ярив түүнийг өөрөөсөө асуу. надад хариулт хэрэггүй би таниас хариулт нэхээгүй. харин та өөрөө өөртөө хариу өгөх хэрэгтэй. Үнэнийг олох хамгийн сайн арга бол энэ.

Үргэлжлэл...
Нийтэлсэн : Muusain | Уншсан (163) | Нийтлэл / эссэ / | Сэтгэгдэл (3)

Anonymous

Mon Jul 14, 2008   02:08
1.    Anonymous (124.158.64.37) 2008.07.3, 7:47 pm:
Би аль нэг намын гишvvн биш. Би ямар нэг байдлаар туйлшрахыг хvсэхгvй байна. Гэхдээ төрийн нэг тусгай байгууллагад ажиллаж байгаагийн хувьд, болсон явдал, одоо болж буй явдлын учир начрыг сайн мэдэж байгаагийн хувьд дуугуй сууж болохгvй байна. Би эх орныхоо төлөө, ард тvмнийхээ хувь заяанд санаа зовсондоо, ард иргэд маань хэрхэн төрийн эрх баригчдын тоглоом болон хувирч байгааг хараад тэсэж сууж чадахгvй байгаа учир vvнийг бичлээ. Та бvхэн эх орноо, ард тvмнээ, өөрсдийгөө, vр хvvхдээ хэмээн боддог юм бол цааш нь тараах, ямар нэг хэвлэлд хэвлvvлэх арга хэмжээ авах хэрэгтэй байна. Би тусгай ажилтан учраас өөрөө ингэж болохгvй байгааг ойлгоно уу.
Сонгуулийн булхай.
УИХ-д олонхи болох, хvссэн хvмvvсээ УИХ-д гаргаж ирэхийн тулд дараах аргуудыг хэрэглэлээ.
Боломжтой гэж vзсэн хаягуудад гадаадад явсан, тэнд амьдарч байгаа, нас барсан, шилжсэн хvмvvсийн нэрийг нэмж тэдгээр хий vзэгдлийн нэрээр санал өгvvлэх /Тэдгээр хий vзэгдлийн нэр дээр иргэний vнэмлэх хийж өөрийн хvмvvст тараах, хурууны бэхийг химийн бодисоор арилгах замаар vнэнч хvмvvсээрээ 3-4 хэсэгт санал өгvvлсэн/. Иймээс гадаадад байгаа хvмvvсээс санал авахгvй гэж эртнээс шийдсэн.
Мөнгө амлах, тараах, архидуулах, автобусаар зөөх, зөөж явахдаа мөнгө өгөх, худал амлах г.м жижиг аргууд.
Хамгийн гол арга нь саналын хуудсыг унших хvмvvст 10-10 сая төгрөг өгөөд урьдчилан тохируулсан тооны дагуу “А гэсэн нэр дэвшигчид өгсөн саналыг өөрийн Б гэдэг нэр дэвшигч болгон уншуулах”. Yvний тулд ажиглагч нарыг хол суулгаж, зөвхөн ганцхан хvнээр саналыг хуудсыг уншуулах, тvvнийг зөв уншиж байгаа эсэхийг өөр хvн хянах аргагvй болгох ажиллагааг анхнаас нь зохион байгуулсан. Саналынг жинхэнэ хуудсыг хэсгийн хороон дээр солих аргагvй тул тойргийн хороон дээр солихоор урьдчилан бэлтгэж тойргийн хорооны даргаар өөрсдийн vнэнч итгэлтэй хvмvvсийг тавьж, тэдэнд даалгавар өгч, нууцаар хэвлvvлсэн саналын хуудсаар хангаж, тэнд гаргах гэж буй МАХН-ын нэр дэвшигчийн нэр дээр дугуйлсан хуурамч саналын хуудсыг 30-30-аар багцлан уутанд хийж бэлтгэсэн. Ийм булхай хийснийг сэжиглэсэн ажиглагчид, дэмжигчид хэсгийн хороог бvсэл саналын хуудсыг газар дээр нь дахин тоолно хэмээн шаардлага тавихад хамаг булхай нь илрэх аюул тулгарсан тул шөнө нь цагдаагийн хvчээр тийм хvмvvсийг зайлуулаад жинхэнэ саналын хуудсыг тойргийн хорооруу зөөсөн. Тэнд нэгэнт хайрцаглаад бэлдчихсэн ууттай хайрцагтай худал саналтай хуудсуудаар солих ажиллагааг тойргийн хорооны дарга өөрөө биечлэн хийж гvйцэтгэлээ. Тойргийн хорооны бусад гишvvддээ мэдэгдэхгvй солих, зарим тохиолдолд тэдэнтэйгээ нийлж хийх vvргийг тойргийн хорооны дарга нарт /өөрсдийн vнэнч итгэлтэй хvмvvс/ өгсөн байна. Бодит байдал дээр саналын хуудсыг аль ч хэсэг дээр 10 цагийн дотор тоолж дуусгаад тойргийн хороо тvvнийг 2 цагийн дотор нэгтгээд дvн гарах байсан. Гэтэл нөгөө жинхэнэ саналын хуудсыг солих, худал гаргасан тоогоо саналын хуудсын тоотой нийлvvлэх гэж 2-3 хоног зарцуулж, тvvнийгээ дvн хараахан гараагvй гэдэг vгээр халхавчлан сууж байна.

Үргэлжлэл...
Нийтэлсэн : Muusain | Уншсан (95) | Мэдээлэл | Сэтгэгдэл (7)

LAW ON ELECTIONS TO THE STATE GREAT HURAL

Mon Jul 14, 2008   01:56
LAW OF MONGOLIA
29 December, 2005


LAW ON ELECTIONS TO THE STATE GREAT HURAL
(renewed)

CHAPTER ONE

General Provisions

Article 1. Purpose of the Law

1.1. The purpose of this Law is to regulate the relations concerned with the organization and
holding of elections to the State Great Hural of Mongolia.

Article 2.  Acts of legislation on Elections to the State Great Hural

2.1. The legislation on elections to the State Great Hural of Mongolia shall consist of the Constitution of Mongolia, this Law and other acts of legislation enacted in conformity with them.

Article 3. Definitions

3.1. For the purposes of this Law:
    3.1.1. “voter” shall mean any eligible citizen with legal right to participate in the election             of the State administration by voting;
    3.1.2. “citizen with legal right to participate in the election by voting” shall mean any citizen with full legal capacity who has reached eighteen years old;
    3.1.3. “member of any party” shall mean a person who has not filed an application to terminate his/her membership and whose name has not been removed from the list of members of the given party;
    3.1.4. “has reached eighteen or twenty five years old” shall mean the age of a certain person who has reached those ages before or at the election day when calculated from the date of his/her birth date;   
    3.1.5. “state-owned legal entity” shall mean any State organization, entity, the State ownership industrial enterprise as specified in the provisions of Articles 13 and 15 of the Law on State and Local Property;
    3.1.6. “partially state-owned legal entity” shall mean a legal entity with the State owned shares or with the State investment as specified in the provision of Article 21 of the Law on State and Local Property.

Article 4. Election of the Mongolian Great Hural

4.1. In accordance with paragraph 1 of Article 21 of the Constitution of Mongolia, 76 members shall be elected to the State Great Hural.

4.2. Seventy-six members of the State Great Hural shall be elected from multi-mandated electoral districts.

Үргэлжлэл...
Нийтэлсэн : Muusain | Уншсан (34) | Мэдээлэл | Сэтгэгдэл (0)
Powered by Минийх.com © 2006-2008