Сайн байцгаана уу!
Үргэлжлэл...
Төрийн байгууллагын үйл ажиллагааг бид тэр бүгд мэддэггүй ялангуяа залуучууд та бидэнд хамгийн ойр үйлчлэх ёстой. Боловсрол, Соёл, Шинжлэх ухааны яам гадаадын их, дээд сургуулд хэрхэн оюутан сургаж байгаа талаарх мэдээлэл төдийлөн байдаггүй билээ. Тиймээс энэ удаад та бүхэнд Гадаадын их, дээд сургуульд оюутан хэрхэн суралцуулж байгаа талаарх мэдээллийг хүргэе!
ГАДААДЫН ИХ, ДЭЭД СУРГУУЛЬД ОЮУТАН, МАГИСТРАНТ,
Монгол улсын иргэд гадаадын их сургууль, коллежид дараах хэлбэрээр суралцах боломжтой. Yvнд:
1. Гадаад орны Засгийн газар, олон улсын байгууллагын тэтгэлэгээр
2. Монгол улсын Засгийн газрын тэтгэлэгээр
3. Хувийн шугамаар.
Гадаад орны Засгийн газар, олон улсын байгууллагын тэтгэлэгээр суралцах хvмvvсийг хоёр талын гэрээ, хэлэлцээрт заасан нєхцлийн дагуу сонгон шалгаруулж элсvvлдэг. Энэ шугамаар жил бvр гадаадын 14 оронд хоёр улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн дагуу оюутан суралцуулахаар илгээж байна. 2004 оны 12 дугаар сарын байдлаар манай нийт 1365 оюутан бакалаврын тєвшний сургалтад, гадаадын 8 оронд манай нийт 219 магистрант, докторант 2 улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн дагуу тус тус суралцаж байна (энэ талаар дэлэгэрэнгvй мэдээллийг 1 дvгээр хавсралтаас харна уу). Ийнхvv суралцуулах оюутныг Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайдын баталсан "Гадаадад суралцуулах оюутан сонгон шалгаруулах журам" (3 дугаар хавсралтаас харна уу)-ын дагуу сонгон шалгаруулдаг. Суралцах нєхцлийн хувьд орон орноос хамаарч єєр байдгийг анхаарах хэрэгтэй.
www.freedownloadscenter.com/Games/Action_Games/Need_For_Extreme_Download.html