О.Баасанхүү: Арван таван настай хүүд тулгаж байгаа тэр хэрэг бол үнэхээр ичиж үхмээр

2008-10-31 23:04


О.Баасанхүү: Арван таван настай хүүд тулгаж байгаа
 тэр хэрэг бол үнэхээр ичиж үхмээр


               Долдугаар сарын 1-ний хэрэгтэй холбоотой шүүх хурлууд үргэлжилж өдөр бүр залуус шорон руу ачигдаж байна. Тэдний эрх хэрхэн зөрчигдөж байгаа талаар хуульч, өмгөөлөгч О.Баасанхүүтэй ярилцлаа. Мөн тэрээр хүүхдүүдэд ял өгөх нь хууль зөрчсөн үйлдэл гэж үзэж байгаа юм.

-Та Америк яваад ирсэн гэлээ. Америкийн мон­гол­чууд эх орондоо болж бай­гаа үйл явдлын тухай хэр мэдээлэлтэй байх юм?

-Дэлхийн 105 орны хуульч­дын хуралд оролцоод ирсэн. Үүний далимаар тэнд амьдарч бай­гаа монгол­чууд­тай­гаа уулз­лаа. Тэдний ихэнх нь эх орон руугаа ирэх ханд­лага байгаа юм байна гэж анзаарлаа. Долдугаар сарын нэгний хэрэг явдлын тухай их ярьж байна. Янз бүрийн л байр суурьтай байна. Гэм хийсэн хүн хариуцлага үүрэх ёстой гэж ихэнх нь үзэж байна лээ. Би ч гэсэн тэдэнд өөрийн­хөө байр суурийг хэлж байсан.

-Юу гэж?

-Өнөөдөр хулгай хийсэн хүнийг хэн ч өмөөрөхгүй байгаа. Хүн алсан хүнийг хэн ч зөвтгөхгүй байгаа. Энэ хэргийг шалгаж, шийдэхдээ Монгол Улсын Үндсэн хууль болон Эрүүгийн байцаан шийт­­гэх хуулинд нийцүүлээд хүний эрхийг дээдэлсэн шийд­­вэр гаргаасай гэж хүсч байгаа. Хэвлэл мэдээллээр гарч байгаа мэдээллийг харж байхад нэг виски уусан хүн зургаан жилийн ял авч байна. Хоёр чулуу шидсэн хүн таван жилийн ял авлаа гээд гарч байгаа. Долдугаар сарын нэг­нээс хойш энэ асуудлыг ажиглаж байхад хууль ёс зөрчигдөж, хүний эрх хөсөр хаягдаж байна.






Ангилал : Мэдээлэл | Нийтлэсэн : Muusain | Уншисан (77) | Сэтгэгдэл ( 2 ) | Дэлгэрэнгүй

ХЭТТ-ЫН 60 ЖИЛИЙН ОЙГ ТЭМДЭГЛЭН ӨНГӨРҮҮЛЭХ, ХҮНИЙ ЭРХИЙН ҮНДЭСНИЙ ЭЛЧ “ЭРХҮҮЛЭЙ”-Г ТӨРҮҮЛЭХ “ХҮНИЙ ЭРХ” ФЕ

2008-10-31 22:41

logo                                                                                                                                

     

  Ìîíãîëûí эìýãòýé÷¿¿äèéí ÒÁÁ-ûí үíäýñíèé с¿ëæýý

                                                                                                                                    National Network of Mongolian Women’s NGOs

                                       


ХЭТТ-ЫН 60 ЖИЛИЙН ОЙГ ТЭМДЭГЛЭН ӨНГӨРҮҮЛЭХ,
ХҮНИЙ ЭРХИЙН ҮНДЭСНИЙ ЭЛЧ “ЭРХҮҮЛЭЙ”-Г ТӨРҮҮЛЭХ
“ХҮНИЙ ЭРХ” ФЕСТИВАЛИЙН УДИРДАМЖ

 

 

             2008 онд Хүний Эрхийн Түгээмэл Тунхаглал батлагдсаны 60 жилийн ой тохиож байгаа билээ. Жил бүрийн 12 дугаар сарын 10-ны өдрийг  Нэгдсэн Үндэстний Байгууллагаас  олон улсын “Хүний эрх”-ийн өдөр болгон зарласан. 2008 онд НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргаас Нэгдсэн Үндэстний бүх гишүүн байгууллагуудын дунд “Хүний Эрхийн Түгээмэл Тунхаглал” батлагдсаны 60 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэхийг уриалсан бөгөөд дэлхийн өнцөг булан бүрт олон арга хэмжээ зохион байгуулагдсаар байна. ХЭТТ нь дэлхийд хамгийн олон хэл дээр буюу 360 гаруй хэл дээр орчуулагдсан, түгээмэл чанартай олон улсын баримт бичиг юм. Энэхүү ХЭТТ-ын 60 жилийн ойг “Нэр төр, шударга ёсыг хүн бүрт” гэсэн уриан дор дэлхий нийт тэмдэглэн өнгөрүүлж байна.

            Монгол Улсад энэхүү ойн баярыг тэмдэглэн өнгөрүүлэх ажлын хүрээнд 2008 оны 12 дугаар сарын 10- ны өдөр хүний эрхийн үндэсний элч “Эрхүүлэй”-г төрүүлж, хүний эрхийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг ТББ-уудыг оролцуулан “Хүний эрх”-ийн фестивалийг зохион байгуулж байна.

Нэг.Зорилго:

              ХЭТТ-ын 60 жилийн ойг хүний эрхийн төлөө ажилладаг иргэний нийгмийн байгууллагууд, олон улсын байгууллагууд, залуусын хамт тэмдэглэн өнгөрүүлэх, олон нийтэд ХЭТТ-ын ач холбогдлыг дахин сануулах, оюутан, залуучуудын хүний эрхийн талаарх мэдлэгийг нэмэгдүүлэх, Хүний Эрхийн Үндэсний Элч “Эрхүүлэй”-г төрүүлэхэд уг фестивалийн зорилго оршино.

Хоёр. Хамрах байгууллагууд

             “Хүний эрх” фестивальд хүний эрхийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг иргэний нийгмийн  байгууллагууд, олон улсын байгууллагууд, залуус, иргэд оролцоно.

Гурав. Фестивалийн хүрээнд хийгдэх арга хэмжээ

              “Хүний Эрх” фестивалийн хүрээнд дараах арга хэмжээ явагдана:

1.  Хүний эрхийн үндэсний элч “Эрхүүлэй”-г төрүүлэх

2.  Дунд сургуулиудад хүний эрх, Хүний эрхийн түгээмэл тунхаглалын тухай сургалт явуулах

3.  Хүний эрхийн сэдвээр баримтат кино, богино хэмжээний шторкуудыг дэлгэцэн дээр үзүүлэх
4.  Зурагт хуудасны уралдаан зарлаж, үзэсгэлэн гаргах
5. Хүний эрхийн сэдэвт жүжиглэсэн дүрслэлүүдийг үзүүлж (амьд хөшөө), иргэдээс санал хурааж, шилдэгийг шалгаруулах
6.  Хүний эрхийн сурталчилгааны материал тараах

 Тав.Фестивальд оролцогч байгууллагууд дараах шаардлагыг хангасан байна

·  Байгууллагынхаа баннерыг байрлуулах
·  Үйл ажиллагааныхаа чиглэлийн дагуу танилцуулга болон хүний эрхийн сурталчилгаа явуулах
·  Соёлын арга хэмжээ зохион байгуулах
· Шинэлэг санаа болон иргэдийг өргөнөөр оролцуулсан хүний эрхийн холбогдолтой тэмцээн, уралдаан явуулж, урамшуулах

Тав.Үр дүн

     “Хүний эрх” фестивалийг зохион байгуулснаар:

· Олон нийтийн хүний эрхийн болон хүний эрхийн түгээмэл тунхаглалын талаарх мэдлэг дээшилнэ.
· Хүний эрхийн үндэсний элч “Эрхүүлэй” төрж, хүний эрхийг орон даяар  сурталчилж, хүний эрхийн боловсрол олгох үндэсний баатартай болно.

 
Ангилал : Мэдээлэл | Нийтлэсэн : Muusain | Уншисан (54) | Сэтгэгдэл ( 0 ) | Дэлгэрэнгүй

Ардчилсан намын гишүүдэд үнэнийг мэдээлэх нь

2008-10-31 19:09
                
Ардчилсан намын гишүүдэд үнэнийг мэдээлэх нь

               Улсын Их Хурлын сон­гуулиас хойш болж байгаа хэрэг явдлын нууц далд учрыг тэр бүр хүн мэдэхгүй байна. Энэ талаар үнэн зөв мэдээ­лэлтэй болоогүй цагт хүмүүс олон юмны учрыг олохгүй, таамаглаж бодож, гайхан эргэлзэж, заримдаа буруу ойлгон төөрөлдсөөр байх болно. Тийм учраас Ардчил­сан Намын Үндэсний зөв­лөлдөх хорооны хэсэг гишүүд бид намынхаа гишүүдэд үнэн мэдээлэл хүргэе гэж ярилцан шийдээд энэ ил захидлыг бичиж байна.

               МАХН Их Хурлын сонгуу­лийг эрээ цээргүй луйвардсан далд шалтгааныг товчхон тайлбарлаж мэдээлэх нь зүйтэй байх. Нэг дэх шалт­гаан нь гэвэл Ардчилсан Нам Их Хуралд олонхи болох нь аль эртнээс тодорхой байсан. Тэг­вэл Элбэгдорж дахин Ерөн­­хий сайд болж, хахууль авлигатай эвлэршгүй тэмцэх эрмэл­зэлтэй улстөрчид Зас­гийн газарт зонхилох нь гар­цаагүй байв. МАХН-аас төр, засгийн өндөр албан тушаалд олон жил сууж, төрийн мөнгө, хөрөнгийг янз бүрийн заль мэхээр тэрбум тэрбумаар нь луйвардаж завшсан, албан тушаалаа ашиглан нэн их хэмжээний авлига бизнесч­дээс авсан этгээдүүд чухам энэнээс л үхтэлээ айсан юм.
                Ц.Элбэгдорж 2004 онд Ерөн­хий сайд болонгуутаа Их Хурлын индэр дээрээс үг хэлэхдээ юуны өмнө авли­гатай хатуу тэмцэж, авли­гачдыг нүцгэлнэ гэснийг са­нахтун.

                Тэр хэлсэндээ хүрч Зас­гийн газрын харьяаны хууль, хяналтын байгуул­лагуудын хүчээр гаалийн байгууллагын авлигыг ил­рүүлж, өндөр ал­бан тушаалын хэд хэдэн хүнийг шүүхэд шилжүүлж, хууль ёсоор шийтгүүлсэн. Авлигыг илчлэх ажлыг гаа­лийн байгууллагаас эхэлсэн нь ч их учиртай. Төрийн өндөр тушаалтан нар гаалиар дам­жуулан их хэмжээний ха­хууль цуглуулж авдаг байсан төдийгүй, МАХН ч төрийн мөнгөн санд орох ёстой асар их мөнгийг эндээс хандив нэрээр луйвардан авч завш­даг байсан нь илэрсэн. Тэгэ­хээр гаалийн авлигын энэ сүлжээний торны хэд хэдэн үзүүр маш өндөр тушаалт­нууд, МАХН-ын удирдлага өөд очиж байсан. Гаалийнхны дараахан тэд нар баригдах байсан болов уу.

                 Түүнээс гадна 100 хувь төрийн өмчийн Улаанбаатар банк, Улаанбаатар сан, Улаан­­баатар даатгал гурвыг тендергүйгээр хууль бусаар хувьчилсан ноцтой үйлдлийг Засгийн газар 2005 онд шал­гаж, дүгнэлт гаргасан. Залгуу­лаад Улаанбаатар хотын газ­рын наймааны булхайг шал­гаж эхэлсэн юм билээ.

                 Яг энэ үед МАХН-ын Удир­дах зөвлөл яаралтай хурал­даж, Элбэгдоржийн толгойл­сон Засгийн газрыг гурав хоногийн дотор санд мэнд огцруулсныг олон түмэн са­наж байгаа. Ингэж огцруу­лаагүй бол олон албан ту­шаалтан шоронгийн хаалга татах байсан биз.

                 Үнэн байдал ийм байсан болохоор 2008 оны Их Хурлын сонгуулиар АН Их Хуралд олонхи болж, Засгийн газар байгуулах нь бүтэн жилийн өмнөөс тодорхой болоод ир­мэгц авлигад идэгдсэн, мөн­гө хөрөнгө луйвардсан МАХН-ын өндөр албан тушаалт­нуудын амь нь тэмцэж эхэл­сэн. Ардчилсан Нам олонхи болно гэдэг чинь, өнөөх аюул­тай Элбэгдорж нь дахиад Ерөнхий сайдаар томилог­доно гэсэн үг шүү дээ. Ялсан намын дарга. Ингээд л тэдний хар дарсан зүүдэнд Ганц худаг үзэгдэж, шорон хан­халж эхэлсэн хэ­рэг.

                Өдрийн сонин

Ангилал : Мэдээлэл | Нийтлэсэн : Muusain | Уншисан (59) | Сэтгэгдэл ( 2 ) | Дэлгэрэнгүй

Хэрэв мэдэж байгаа бол надад хариулаадхаарай.

2008-10-23 16:52
               Баянзүрх дүүргийн шүү­хэд өчигдөр долдугаар сарын 1-ний үймээн самуунд орол­цож, цагдаа нарыг эсэргүүцэж чулуу шидсэн, эд зүйл хул­гайлсан гэх үндэслэлээр та­ван хүнд холбогдох хэргийг шүүлээ. Шүүгдэгч Ч.Батбаяр, А.Пүрэвжаргал, Б.Сэр-Од­дам­бий, М.Мөнхжаргал, Б.Мөнх­­бат нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 179.1 гэсэн зүйл ангиар буруутган шүүлээ. 
                Ч.Батбаяр 36 настай, хөлбөмбөгийн клубт тамир­чин. Төрийн ордны хойд талын байранд амьдардаг. Тэрбээр "Тухайн өдөр би 22 цагийн үед байрныхаа гадаа тамхи тата­хаар гарсан. Гэтэл МАХН-ын байрны орчим утаа гарч, хүмүүс бөөгнөрч байжээ. Юу болоод байгааг сонирхон МАХН-ын байрны гадаа оч­сон. Улмаар байшингийн бу­ланд байсан хоёр хүн дуу­дахаар очиход архи уух уу  гээд шилтэй юм өгөхөөр нь амссан. Дараа нь МАХН-ын байранд ороход цээжээрээ шалдан, ухаан алдсан хүн хэвтэж байсан. Түүнийг үүрч гаргаад УБИС-ийн  автобусны буудлын тэнд өргөж аваач­сан. Энэ үед  эм­нэлгийн машин ирж түүнийг авч явсан. Тэгээд гэр рүүгээ харихаар тус намын байрны хажуугаар дахин өнгөрч яваад цагдаа нарт баригдсан" гэж мэдүүлж байна. 

                 Шүүгдэгч А.Пүрэвжаргал, Б.Сэр-Оддамбий, М.Мөнх­жаргал, Б.Мөнхбат нар 18 настай, "Орчлон конст­ракшн"-д цахилгаанч ажил­тай. Тэд "Тэр өдөр бид гурав аж­лаа тараад шоу үзэхээр Сүх­баатарын талбай орсон. Бид­нийг очиход МАХН-ын байрны гадаа хүмүүс бөөг­нөрч юм шидэж байлаа. Гэтэл 30 ор­чим насны эмэгтэй байшин дотор хүн ухаан алдчихлаа гэхээр нь тус­лахаар орсон. Гарахдаа газар хэвтэж бай­сан нэг ширхэг DVD уншигч, гурван ширхэг диск аваад гарсан" гэлээ. Тэд нэг ч  чулуу шидээгүй  гэж мэдүүлэв.

                 Улсын яллагч дээрх диск, эд зүйлийг баримт болгон үзүүлж байсан. Эдгээр ху­раагдсан эд зүйл нь хөдөл­мөрийн хөлсний доод хэм­жээнээс бага үнээр үнэлэгд­сэн тул үүнд холбогдох хэр­гийг хэрэгсэхгүй болгосныг танилцуулсан.
 
Ангилал : Нийтлэл / эссэ / | Нийтлэсэн : Muusain | Уншисан (75) | Сэтгэгдэл ( 2 ) | Дэлгэрэнгүй

ГАЗРЫН БАЯЛАГ БАЯЖУУЛАХ УУ, ЯДУУРУУЛАХ УУ?

2008-10-21 17:45

ГАЗРЫН БАЯЛАГ БАЯЖУУЛАХ УУ, ЯДУУРУУЛАХ УУ?

Харанхуй мунхаг сэтгэлд гэрэл асаах, сохор хүнийг хараа оруулахын тулд шинжлэх ухаан дан ганц байдаг юм биш. Харин угаасаа эрүүл хөлтэй, явж чаддаг хүнд зөв замыг зааж өгөхөд л түүний үүрэг голлодог.
Мишель монтень
    Хүн төрөлхтөн өнгөрсөн зуунд шинжлэх ухааны нүр их ололт дунд будилж гүйцжээ. Либерал үзэл суртлын эсрэг Марксизм, ленинизм оршиж, матери, идеал хоёр эсрэгцэн тэмцэлдсээр хүмүүс аль нь үнэн, аль нь худал болохыг мэдэхээ больсон цаг ирээд байна.
    2008 он бол Монгол улсын хувьд хөгжих, эс хөгжих, баяжих, эс баяжих, ядуурах, эс ядуурах, байгалийн баялагаа ашиглах, эс ашиглах гэсэн түүхэн асуултуудын өмнө сонголт хийх, эдийн засгийн хөгжлийн цогц бодлогоо тодорхойлох цэг дээр тулан ирээд байна.
Энэ цаг үед эрдэмтэн судлаачид, эгэл жирийн иргэн, оюутан миний хувьд ч байгалийн баялагийг ашиглах нь эдийн засгийн хурдацтай хөгжилд хүргэдэг юм болов уу? хэмээх асуулт өөрийн эрхгүй урган гарч байна.
Байгалийн баялагаа ашиглаад дэлхийн топ хөгжилтэй улс болж чадах болов уу? тийм туршлага байна уу?
Дээрх асуултанд хариулт болгох үүднээс дэлхий нийтийн практик, туршлагыг авч үзье! Эдийн засгийн үйлдвэрлэлийн суурийг нэгэнт бий болгосон үндэсний баялагийн хэмжээгээр зөв зүйтэй тодорхойлж болно гэж эдийн засагчид үздэг.
Энэтхэгийн хойгийн бүс нутагт нэг хүнд ногдох ҮНБ сүүлийн 30 орчим жилд өсч ирсэн боловч бүс нутгийн байгалийн нөөц баялаг ихээхэн хорогдсон гэдэг. Энэ тухай Дэлхийн Банкны тоо баримт дээр үндэслэн хийсэн эдийн засгийн тооцоогоор бол нэг хүнд ногдох баялаг бага зэрэг буурсан дүн гарчээ. Баялаг ийнхүү буурсан нь үндсэн хөрөнгийн хөрөнгө оруулалт, мэдлэг, ур чадварын өсөлт болон бүтцийн шинэчлэл нь хүн амын тоонд харьцуулахад байгалийн капиталын хорогдлыг нөхөж чадаагүйтэй холбоотой. Африкийн Сахарын цөлийн бүс нутагт нэг хүнд ногдох ҮНБ, үндэсний баялагийн аль аль нь буурсаар иржээ. Дэлхийн хамгийн ядуу, буурай бүс нутаг (тухайлбал, дээрх хоёр бүс нутагт) дотроо хүн амын өндөр өсөлттэй орнуудад үндэсний баялагийн хорогдол бүр илүү хурдацтай явагдсан гэж эдийн засагчид дүгнэсэн байна.
Харин Хятад болон Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллагын гишүүн орнуудын эдийн засгийн хувьд нэг хүнд ногдох ҮНБ, үндэсний баялаг өсчээ. Эдгээр оронд байгалийн капиталын хорогдлыг бусад капиталын хуримтлалаар илүүтэй нөхөж чадсан байна. Өөрөөр хэлбэл, өнгөрсөн 30 жилд дэлхийн баян чинээлэг хэсэг “тогтвортой хөгжил”-ийн шимийг хүртэж, ядуу хэсэгт (Хятадаас бусад) хөгжил тогтвортой биш байсан байна.
Дэлхий дахинд байгалийн өргөн баялагтай улс орнууд болох Африк, Азербейжан зэрэг улсууд эдийн засгийн хөгжил, хүн амын ядуурлын хувьд хамгийн буурай хөгжилтэй улсуудын тоонд орсон бол Байгалийн баялаг багатай Швейцарь, Швед гэх мэт улсууд дэлхийд эдийн засаг, хүн амын хөгжлөөрөө тэргүүлсэн байна.
Дээрх улсуудын гол ялгаа нь байгалийн баялаг ихтэй улс орнуудад Авилгал, хээл хахууль ихэсч, эдийн засгийн өсөлтийн хувьд өндөр гардаг үндэсний баялагийн хувьд жилээс жилд буурч байдаг нь байгалийн баялагаа зөв зохистой хэрэглээгүй, зөв хуваарьлалт бий болгоогүйтэй шууд холбоотой байна. Нөгөө талаар гадаад харилцааны бодлогын хувьд авч үзвэл дээрх улс орнууд нь нээлттэй бодлого баримталдагаараа онцлогтой. Гэтэл Саудын араб, Катар гэх мэт улсууд нефтээрээ дэлхийд тэргүүлдэг улсууд гадаад бодлого, гадаадын хөрөнгө оруулалтын хувьд таатай бус орчин бүрдүүлж гадаадын хөрөнгө оруулагч нарыг хаах бодлого баримталсан байна.
Монгол улсын хувьд авч үзвэл байгалийн баялагаа ашиглаад даруй хэдэн арван жил болж буй боловч өнөө хэр нь Монгол улсын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулахгүй байна. Гадаадын хөрөнгө оруулагч нарын сонирхол нь Хууль тогтоогч нарт авилгал өгч татвараас зугтааж, өөрсдөдөө ашигтай гэрээ хэлцэл байгуулсанаар Монгол улсын иргэдэд ач холбогдол багатай, хүн ядуурлын түвшинг нэмэгдүүлэх гол шалтгаан болоод байна.
Дээрх бүгдээс дүгнэвэл: Байгалийн баялагийг ашиглах өнө эртний уламжлалтай Монгол улс Консерватив үзэл номлолоо умартан, нөгөө талаар либертари эдийн засгийн бодлого, гадаад харилцааны зохистой бодлого баримтлахгүй бол байгалийн баялагийг ашиглах нь хүн амыг ядууруулж улмаар Голланд өвчнөөр нүүрлэсэн Африкжсан Азийн Монгол болоход хүргээд байна.
Байгалийн баялаг ашиглах нь хувийн байгууллага, гадны хөрөнгө оруулагч нар гэсэн цөөн тооны хүмүүсийн ашиг хонжооны хэрэгсэл болон хувирдаг, нөгөө талаар байгалийн баялагийг ашиглах явдал нь ямагт хүн амыг ядууруулж байдаг дэлхийн практик туршлага Монголд хэрэгжээд эхэлсэнд асуудлын гол нь байна.
Өнөөдөр бензин шатахууны үнэ, өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ огцом нэмэгдсэн нь Эдийн засгийн өсөлтийг дагаж өргөн хэрэглээний бараа болон тансаг хэрэглээний барааны үнэ дагаад өсдөг эдийн засгийн суурь ухагдахууны хувьд Монгол улсын эдийн засгийн хөгжил 8-12%-ийн өсөлттэй байгаа учир тэр хэмжээгээр инфляци өсөж, дагаад авилгал өссөнөөр ийнхүү үнийн хөөрөгдөлд учраад байгаа юм.
Учир нь Монгол улсын эдийн засгийн өсөлт нь 8-12% байгаа гол шалтгаан нь дэлхийн зах зээл дээр зэс, алтны гэх мэт эрдэс баялагийн үнэ өссөнтэй, нөгөө талаар байгалийн баялагийг төрийн тодорхой бодлогогүйгээр ашиглаж эхэлсэнтэй холбоотой юм.
Дээрх эдийн засгийн өсөлтийн үр шим байгалийн баялагийг эзэмшиж буй хүн амын 6-хан %-д хүрч, үлдсэн иргэдэд эдийн засгийн өсөлт хэрэглээний барааны үнийн өсөлтийн дарамт болж буугаад байна. Тиймээс Монгол улсын эдийн засгийн өсөлт сүүлийн 3 жилд ашигтай гарахад хүн амын ядуурлын түвшин тэр хэмжээгээрээ нэмэгдэж 57%-д хүрээд байгаа нь хачирхалтай. Энэ бүхнээс үзэхэд байгалийн баялагийг ашиглах нь таныг баяжуулах нь уу? эсхүл ядууруулах нь уу? гэдгийг та өөрөөсөө зүрх сэтгэлээсээ асуу? 
Ангилал : Нийтлэл / эссэ / | Нийтлэсэн : Muusain | Уншисан (73) | Сэтгэгдэл ( 0 ) | Дэлгэрэнгүй
 1 2 3 4 5 6 7 8 9 10 11 >  Last ›