oogiinoo

амьдрал өөрөө сак

Агуу зөнч Ванга

Tue May 20, 2008   02:13


Агуу зөнч Ванга (Вангелия Пандева Гуштерова) дэлхийн эргэн тойронд болох үйл явдлыг 3717 он хүртэл зөгнөжээ. Дашрамд хэлхэд түүний зөгнөсөн үйл явдлууд тухайн үеүүддээ байнга биелэж байсан юм.
Үргэлжлэл...
Нийтэлсэн : oogiinoo | Уншсан (942) | нийтлэл | Сэтгэгдэл (19)

Найз бүсгүйгээ гараар нь таньж болно

Thu Mar 13, 2008   00:37
Бүсгүй хүнийг гараар нь таньж болдгийг та мэдэх үү ? Хэрвээ таны найз бүсгүй зөөлөн мяраалаг гартай бол сэтгэл амар бүсгүйн шинж. Ийм гартай бүсгүй аливаад тийм амархан бухимдаад байхгүй, ер нь бодь сэтгэлтэн бас гэрийн сайн эзэгтэй байдаг.


Үргэлжлэл...
Нийтэлсэн : oogiinoo | Уншсан (515) | хайр дурлал | Сэтгэгдэл (10)

Дуучин Астро болон дуучин Эрка нар хамтран нэгэн кинонд тоглож байна

Wed Sep 24, 2008   20:18

Дуучин Астро болон дуучин Эрка нар хамтран нэгэн кинонд тоглож байна.Энэхүү кино нь залуусын хайр дурлал нийгэм урлагийг харуулсан кино болж байгаа ба киноны нэр найруулагч нарыг нь ихэд нууцалж байгаа гэнэ.Мөн 3 охин хамтлагийн дуучин Анхмаа кинонд тоглож байгаан байна.



Үргэлжлэл...
Нийтэлсэн : oogiinoo | Уншсан (107) | нийтлэл | Сэтгэгдэл (1)

Хогноос мөнгө босгоцгооё

Tue Sep 23, 2008   18:30
Хогноос мөнгө босгоцгооё

Нийслэлчүүд саяхан их цэвэрлэгээ хийж, хур хогноосоо салсан гэх. Уг нь зарим нэг газарт цэвэрлэгээ хийсэн нь үнэн юм билээ л дээ.

Гэхдээ Улаанбаатар хот хур хогноосоо салж гавьсангүй. Байсхийгээд л хотоо цэвэрлэж байна гээд бөөн зардал мөнгө зарцуулдаг нийслэл дүүргийн удирдлагуудын ажил хэдэн хоногийн дараа л баларч одно. Дахиад хөл доор хог хөглөрч, том том уутнууд толгой дээгүүр нисэлдэх. Улаанбаатар шиг ийм заваан бохир хот тийм ч олон байхгүй л болов уу. Нийслэл хот маань хогонд дарагдаад удлаа гэж амтай бүхэн ярьж байгаа


Үргэлжлэл...
Нийтэлсэн : oogiinoo | Уншсан (47) | нийтлэл | Сэтгэгдэл (1)

Itsme дэх буюу Монгол маягийн тэнэглэл

Tue Sep 23, 2008   12:46

Тэнэгдүү хүмүүсийг худлаа баахан хөөргөж байгаад юу ч хийлгэж болдог. Тэг дөрвөлжин толгойтой байхад л яасан хөөрхөн өндгөн толгойтой юм бэ гэх юм уу, таг солир баагийг чи нээрэн их нүдэнд дулаахан царайтай гэх жишээтэй. Иймэрхүү хүмүүст үнэнийг нь хэлэх юм уу, эсвэл жаахан шүүмжилбэл алуулахаас наахнуур юм болох тул дотроо инээгээд явж байхад яг болно.


Үргэлжлэл...
Нийтэлсэн : oogiinoo | Уншсан (273) | нийтлэл | Сэтгэгдэл (0)

Ц.Мянганбаяр экс амрагаа сүйт залуутай нь булаалцалдах болов

Tue Sep 23, 2008   12:41

 

 
 

Эрдэнэт нутгийн уугуул загвар өмсөгч бүсгүйг 17-хон настайд нь амрагаараа сонгож, 20 дөнгөж гарч яваа эхнэрээ орхисон Ц.Мянганбаяр сүүлийн үед хуучин амраг Д.Ариунцэцэгийнхээ гэрээр эргэлдэх болжээ. Д.Ариунцэцэгийн хувьд алтны магнат гэгддэг эрийн бэлэглэсэн байранд шинэ амрагтайгаа амьдарч байгаа. Тэр ч бүү хэл, тэрээр хуримаа хийхээр төлөвлөөд байсан билээ. Гэвч Ц.Мянганбаяр түүний гэрийн ойролцоогоор эргэлдэх болсноор загвар өмсөгч бүсгүйн ааш зан хувираад байгаа талаар түүний ойрын эх сурвалж мэдээлж байна. Эх сурвалжийн мэдээлснээр Д.Ариунцэцэгийн сэтгэл экс амраг руугаа эргэж байгаа бололтой.


Үргэлжлэл...
Нийтэлсэн : oogiinoo | Уншсан (298) | нийтлэл | Сэтгэгдэл (1)

АН-ын удирдлагууд ИХН-д таван суудал амалжээ

Tue Sep 23, 2008   12:37

Иргэний хөдөлгөөний намынхан АН-д дагаар орох болсны нэгэн шалтгааныг эх сурвалжууд орон нутгийн сонгуульд тус намд таван мандат өгөхөөр амалсантай холбон тайлбарлаж байна. Мөн ҮЗХ-ндоо ИХН-аас арван хүнийг оруулах амлалтыг ч АН-ын зүгээс давхар өгөөд байгаа сурагтай. Гэвч наанаа ийнхүү ярилцаж байгаа ч цаанаа бол АН-ынханы бодлого тэс өөр байгаа бололтой. Учир нь тус намынхан ИХН-аас Ж.Батзандан, О.Магнай нарыг намдаа элсүүлж, бусад гишүүдийг нь жийхээр төлөвлөж байна гэсэн хардлага ч эх сурвалжуудын дунд байна. Юутай ч УИХ-д суудалгүй ИХН орон нутгийн сонгуульд таван суудал авах итгэл найдвар тавин АН-д элсэж буй бололтой.


Үргэлжлэл...
Нийтэлсэн : oogiinoo | Уншсан (48) | нийтлэл | Сэтгэгдэл (0)

Кёкюшүзан дуучин Д.Оюунтүлхүүрт гологджээ

Tue Sep 23, 2008   12:35

УИХ-ын гишүүн, кёкюшүзан Д.Батбаяр Японд очоод удаагүй байхдаа дуучин Д.Оюунтүлхүүрт сэтгэлээ өгч байжээ. Барилдааны бэлтгэлийн зав завсраараа тэрээр дуучин бүсгүйн амьдарч байсан Ногаяа хот руу зочилдог байсан байна. Гэвч Д.Оюунтүлхүүр `Би бөх хүн сонирхдоггүй` хэмээн ширэв татаж, `Хар сарнай` хамтлагийн дуучин Амараатай дотноссон байна. Ийнхүү дуучин бүсгүйд өгсөн хайр нь бүтэлгүйтээд байх үеэр анхны эхнэр Буяндэлгэртэйгээ танилцаж гэрлэсэн аж.

Буяндэлгэрийн хувьд ч бас кёкюшүзантай танилцахаасаа өмнө `Камертон` хамтлагийн дуучин Ган-эрдэнэтэй үерхэж байсан аж.


Үргэлжлэл...
Нийтэлсэн : oogiinoo | Уншсан (146) | нийтлэл | Сэтгэгдэл (0)

ЦАГДААТАЙ мөргөлдвөл МӨНГӨГҮЙ.../Болсон явдал/

Tue Sep 23, 2008   12:33

За хө өөрөө согтуу явсан юм байж хүн муулж байна гэж битгий бодоорой. Зүгээр л өөрт тохиолдсон нэг явдлыг ярьж өгөе. Намайг шүүмжлэх нь намайг, цагдааг шүүмжлэх нь цагдааг шүүмжлээд сургамж авч болгоомжлох нэг нь болгоомжлоно биздээ.Ийм явдал боллоо.


Үргэлжлэл...
Нийтэлсэн : oogiinoo | Уншсан (161) | нийтлэл | Сэтгэгдэл (0)

Соёлын Их Наадам 09 сарын 06,07-д Сүхбаатарын талбайд болно

Tue Sep 02, 2008   16:21

Дэлхийн Энхийн Их Наадам буюу Global Peace Festival –н хүрээнд 09 сарын 6,7-д зохион байгуулагдаж байгаа Соёлын Их Наадам болох гэж байгаатай холбогдуулан Энхийн үзэл санаанд нэгдэн ая дуугаа өргөх гэж байгаа хамтлаг дуучид энэ сарын 28-д Хаан банкны “Хаан театр”-т цуглалаа.
Энэхүү арга хэмжээнд төрийн соёрхолт гавъяат жүжигчин Н.Сувд, УДЭТ-н найруулагч, Соёлын Их Наадмын ерөнхий найруулагч, Урлагийн гавъяат эүтгэлтэн Б. Баатар , On and Off production-ий захирал найруулагч Ононбат, МУГЖ дуучин Т.Ариунаа, Өөдөө, дуучин Отгоо, Чоно, дуучин ВХ, Бичүү, Nara, Татарын Заяа, 3-н охин, Нэгэн зүгт, Bobo, Take off, Нисванис, Boom town, Out law, Sync, H2 ...зэрэг олон хамтлаг дуучид, уран бүтээлчид хүрэлцэн ирсэн бөгөөд , GPF- г чин сэтгэлээсээ дэмжин хамтран ажиллаж байгаа тэдэнд талархан Ертөнц Дахины Энхтайвны Монголын Холбооны нарийн бичгийн дарга Э.Чинзориг , Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын Газрын нарийн бичгийн дарга До.Цэнджав нар талархлын үгээ хэлсэн. Мөн энэ үеэр бяцхан уран уншигч М.Ананд О.Дашбалбарын “ Хүмүүсээ амьддаа бие биенээ хайрла” шүлгийг уншиж олон уран бүтээлчдийн сэтгэлийн утсыг хөндлөө.


Үргэлжлэл...
Нийтэлсэн : oogiinoo | Уншсан (60) | нийтлэл | Сэтгэгдэл (1)

Компьютерийн вирус сансарт аялж байна

Tue Sep 02, 2008   16:19

Компьютерийн вирусууд дэлхийн бөмбөрцгийн хил хязгаараас хальж бүр сансарт “харайж” явна гэнэ.
Тодруулбал, НАСА агентлагийн мэдээлснээр олон улсын сансрын станцад хэрэглэгддэг нөүтбүүкүүдэд “Gammina AG” вирус халдварлажээ.


Үргэлжлэл...
Нийтэлсэн : oogiinoo | Уншсан (120) | нийтлэл | Сэтгэгдэл (0)

Өсвөр насны охид хар тамхинд илүүтэй донтож байна

Tue Sep 02, 2008   16:13
 

Анагаах ухааны шинжлэх ухааны доктор Л.Эрдэнэбаяр "Мансууруулах бодис нь нэн түрүүнд уураг тархийг хөнөөдөг. Уг бодисын хараат байдалд орсон хүний нэгээхэн ч эрхтэн систем хэвийн ажиллаж чадахгүй..." хэмээн хэлсэн байдаг. Өнөөдөр хар тамхи, мансууруулах бодис хэрэглэгчдийн тоо өдрөөс өдөрт нэмэгдэж, ялангуяа өсвөр насныхан цавуу, элдэв хорт бодис үнэрлэх нь түгээмэл болсонд мэргэжлийн хүмүүс ихэд санаа зовниж, төр засгаас дорвитой арга хэмжээ авахыг анхааруулж байгааг энд дурьдахад илүүдэхгүй биз ээ.

Хорын дон буюу бензин, цавуу үнэрлэх явдал даамжирсаар "сонгодог хэлбэр"-


Үргэлжлэл...
Нийтэлсэн : oogiinoo | Уншсан (161) | нийтлэл | Сэтгэгдэл (0)

Эх орноосоо "уйдсан" иргэд бүтэн нойртой хонох нь

Tue Sep 02, 2008   16:09

Бүгд Найрамдах Чех улсыг зорьж хар бор ажил хийн амьдарлаа дээшлүүлэх гэсэн монголчууд тус улсын Элчин сайдын яамны гадна сар хэртэй хонож байгаа. Гадаад паспорт дээрээ виз гээчийг нь л даруулчихвал хоолтой хоолгүй, хүйтэн нойтонд бүтэн сар ЭСЯ-ны гадна хонох хамаагүй гэж байсан иргэд өлсгөлөн зарлахаа мэдэгдсэн. Цаанаас буюу Чех улсаас ажлын санал нь аль хэдийнэ ирсэн атал зөвхөн виз даруулахын тулд хэдэн сарын турш ЭСЯ-ыг царайчлан хүлээсэн иргэд өнгөрсөн сарын 1-нээс гадна нь хонож эхэлсэн.

Ажлын санал нь ирснээс хойш зургаан сарын дотор визэнд ороогүй бол санал нь хүчингүй болдог аж. Багагүй мөнгө зарцуулж арайхийн ажил олсон иргэд зүгээр сууж байгаад визээ "үхүүлсэн" олон тохиолдол гарчээ. Тэглээ гээд шантралгүй дахин анкет бөглөж, түүнийгээ Чех рүү илгээдэг. Бөглөсөн анкет нь Чехийн ажил олгогчдын шаардлагад нийцэн ажлын саналыг нь нааш явуулдаг ч ЭСЯ-ны визэнд орох асуудал үлддэг. Энэ давааг л давахын тулд манай иргэд эх орондоо байгаа хэр нь харийн орны консулыг царайчлан бүтэн сарын турш халуунд халж, хүйтэнд хөрч, цаасан хайрцаг дэлгэн хоног төөрүүлж байв.

Гэтэл тэдний дээрх байдлаар нэг сарын нүүр үзсэн нь ямар ч үр дүнгүй болжээ. Учир нь визэнд орохоор дугаарлаж байсан иргэд өнөөдрөөс өлсгөлөн зарлахаа мэдэгдсэнээр ЭСЯ-ны дөрвөн оронтой утас ашиглалтад орох нь тэр. Иргэд ЭСЯ-ны 1898 дугаартай утсанд холбогдон овог, нэр, регистерийн дугаар, гадаад паспортын дугаараа хэлж бүртгүүлэх аж. Ингэснээр хариуд нь хэдний өдөр ЭСЯ-нд ирж, визэнд орохыг нь хэлэх болжээ. Хэдийгээр энэхүү алхам хэрэгжиж эхэлснээр иргэдэд хүндрэл чирэгдэлгүй үйлчлэх боловч олон хоног ЭСЯ-ны гадна хоносон хүмүүс хохирч үлдэх нь.

Тэд өөрсдийн дураар ЭСЯ-ны гадна хоноогүй. "Хамгийн эхэнд дугаарласан хүмүүст визэнд орох зөвшөөрөл олгоно" гэж цаанаас нь хэлсэн аж. Гадна нь 10 гаруй хоносны дараа ЭСЯ-наас "Та нар тар. Одооноос зөвшөөрөл олгохгүй" хэмээн мэдэгдсэн байна. Гайхсан иргэд хэвлэл мэдээллийн хэрэгсэлд хандсан нь асуудлыг улам ч дэвэргэж орхижээ. Тус ЭСЯ-ны ажилчид гадна дугаарласан иргэдийг "Та нар сонин хэвлэлд их ханддаг билүү. Одоо тарцгаа" гэх зэргээр дарамтлах болжээ. Гэсэн ч албан ёсоор тар гэсэн хариу өгөөгүй учир тэд байдлыг харзнаж хүлээсээр эцэст нь утсаар мэдээлэл авах болсон байна.


Үргэлжлэл...
Нийтэлсэн : oogiinoo | Уншсан (103) | нийтлэл | Сэтгэгдэл (5)

Татар хамтлагийн Жагаа гэр бүлтэй боллоо

Tue Sep 02, 2008   16:02

Татар хамтлаг тарлаа. Тус хамтлагийн Жагаа эхнэр авч гэр бүлийн амьдрал зохиож Америк улсыг зорилоо. Харин Мөөгий удахгүй үрийн зулай үнэрлэж хувийн ажил хийх гэнэ. Хамтлагийн гишүүн Заяа ганцхан уран бүтээлээ туурвих гэж байна.Түүний шинэхэн дуунууд удахгүй S music –ээр….


Үргэлжлэл...
Нийтэлсэн : oogiinoo | Уншсан (106) | нийтлэл | Сэтгэгдэл (0)

Дуучин Нара 760 ам.долларын нүдний шил зүүдэг

Wed Jul 09, 2008   02:38

Залуу дуучин Нара гадаад төрхөндөө хамгийн их мөнгө зарцуулдаг дуучдын тоонд багтдаг.  Тэрээр гоо сайхан, бензиний хөлсөндөө л гэхэд сард 3 сая төгрөг өлхөөн зарцуулдаг тухай бид өмнө нь мэдээлж байсан. Мөн тэрээр хамгийн зүүх дуртай нүдний шилээ Япон улсад байхдаа 760 ам.доллараар худалдан авч байснаа гайхуулан ярих дуртай нэгэн. Түүнчлэн өдөр тутамдаа зүүдэг бугуйн цагаа 250 ам.доллараар мөн л Японоос худалдан авсан


Үргэлжлэл...
Нийтэлсэн : oogiinoo | Уншсан (373) | нийтлэл | Сэтгэгдэл (10)

Мексикт 18 мянган хүмүүс нүцгэн жагсаал хийлээ

Wed Jul 09, 2008   02:34

                 

Мексик хотын Federal дүүргийн Socle талбай дээр 18 мянган нүцгэн хүн жагслаа. Энэхүү өвөрмөц баярын жагсаалаар тэд 1 цаг 15 минут орчим жагсчээ.


Үргэлжлэл...
Нийтэлсэн : oogiinoo | Уншсан (432) | Зураг | Сэтгэгдэл (1)

Дуучин Ану цагдаагийн газраар эргэлдэх болов

Sat Jun 28, 2008   03:47


Title
Author
Copyright

Description



Image
Adfasa
Copyright 2008

Taken Just after Sunset.

1 of 5 Photos

`Хөөрхөн дэлхий` цомгийн эзэн дуучин Ану сүүүлийн үед уран бүтээлээсээ хэсэг зуур хөндийрөөд байгаа төдийгүй саяхнаас шүүх цагдаагийн газраар эргэлддэг ажилтай болжээ. Учир нь нэгэн тогтмол хэвлэл дээр түүнийг хөхөндөө шахуулсан силикон нь амь насанд нь аюултай болсныг эмч нар анхааруулж байна гэж бичснийг дуучин бүсгүй үгүйсгэж байгаа аж. Тэрээр хөхөө өөрийн хүч хөдөлмөрөөр өөрөөр хэлбэл уйгагүй дасгал сургуулилтын үр дүнгээр том болгосон хэмээн тайлбарлаж байгаа юм.

Тиймээс өөрийг нь силикон хөхтэй хэмээн гүтгэсэн хэмээн үзэж, тус сониныг шүүхэд өгнө гэдгээ олонд зарлаад байна.


Үргэлжлэл...
Нийтэлсэн : oogiinoo | Уншсан (249) | нийтлэл | Сэтгэгдэл (1)

Жүжигчин Нарансолонго, Тэмка нар энэ зун хуримаа хийнэ

Sat Jun 28, 2008   03:43

`Х түц` хамтлагийн жүжигчин Нарансолонго, `Boom town` хамтлагийн дуучин С.Тэмүүжин нар энэ зун хуримаа хийхээр бэлтгэж байна. Мөн бал сарын аялалаараа гадаад руу явахаар төлөвлөж байсан ч `Х түц` хамтлагийн уран бүтээлтэй холбоотойгоор хойшлогдоод байгаа аж. Учир нь тус хамтлагийнхан уран сайхны кино хийхээр ажиллаж байгаа юм байна. Тэмкагийн хувьд ч тус хамтлагийн жүжигчний дансанд бүртгэлтэй байдаг бөгөөд өмнө нь `Ийм нэгэн дурлал` кинонд тоглож байсныхаа хувьд уг кинонд ч гол роль гүйцэтгэх аж.

Оны өмнөхөн Нарансолонго Тэмкаг охинд нь сайн аав, сайн хань болж чадах үгүйг харан байж гэрлэх үгүйгээ шийднэ гэж мэдэгдэж байсан билээ. Хуримын бэлтгэлээ бага багаар базааж байгаа бөгөөд хуримын ордноор хүртэл ороод амжсаныг бодоход тэрээр шийдвэрээ нэгэнт гаргасан бололтой.


Үргэлжлэл...
Нийтэлсэн : oogiinoo | Уншсан (610) | нийтлэл | Сэтгэгдэл (2)
Powered by Минийх.com © 2006-2008