Агуу зөнч Ванга

Агуу зөнч Ванга (Вангелия Пандева Гуштерова) дэлхийн эргэн тойронд болох үйл явдлыг 3717 он хүртэл зөгнөжээ. Дашрамд хэлхэд түүний зөгнөсөн үйл явдлууд тухайн үеүүддээ байнга биелэж байсан юм.

Бүсгүй хүнийг гараар нь таньж болдгийг та мэдэх үү ? Хэрвээ таны найз бүсгүй зөөлөн мяраалаг гартай бол сэтгэл амар бүсгүйн шинж. Ийм гартай бүсгүй аливаад тийм амархан бухимдаад байхгүй, ер нь бодь сэтгэлтэн бас гэрийн сайн эзэгтэй байдаг.
Нийслэлчүүд саяхан их цэвэрлэгээ хийж, хур хогноосоо салсан гэх. Уг нь зарим нэг газарт цэвэрлэгээ хийсэн нь үнэн юм билээ л дээ.
Гэхдээ Улаанбаатар хот хур хогноосоо салж гавьсангүй. Байсхийгээд л хотоо цэвэрлэж байна гээд бөөн зардал мөнгө зарцуулдаг нийслэл дүүргийн удирдлагуудын ажил хэдэн хоногийн дараа л баларч одно. Дахиад хөл доор хог хөглөрч, том том уутнууд толгой дээгүүр нисэлдэх. Улаанбаатар шиг ийм заваан бохир хот тийм ч олон байхгүй л болов уу. Нийслэл хот маань хогонд дарагдаад удлаа гэж амтай бүхэн ярьж байгаа

Тэнэгдүү хүмүүсийг худлаа баахан хөөргөж байгаад юу ч хийлгэж болдог. Тэг дөрвөлжин толгойтой байхад л яасан хөөрхөн өндгөн толгойтой юм бэ гэх юм уу, таг солир баагийг чи нээрэн их нүдэнд дулаахан царайтай гэх жишээтэй. Иймэрхүү хүмүүст үнэнийг нь хэлэх юм уу, эсвэл жаахан шүүмжилбэл алуулахаас наахнуур юм болох тул дотроо инээгээд явж байхад яг болно.
|
|
||
|
Иргэний хөдөлгөөний намынхан АН-д дагаар орох болсны нэгэн шалтгааныг эх сурвалжууд орон нутгийн сонгуульд тус намд таван мандат өгөхөөр амалсантай холбон тайлбарлаж байна. Мөн ҮЗХ-ндоо ИХН-аас арван хүнийг оруулах амлалтыг ч АН-ын зүгээс давхар өгөөд байгаа сурагтай. Гэвч наанаа ийнхүү ярилцаж байгаа ч цаанаа бол АН-ынханы бодлого тэс өөр байгаа бололтой. Учир нь тус намынхан ИХН-аас Ж.Батзандан, О.Магнай нарыг намдаа элсүүлж, бусад гишүүдийг нь жийхээр төлөвлөж байна гэсэн хардлага ч эх сурвалжуудын дунд байна. Юутай ч УИХ-д суудалгүй ИХН орон нутгийн сонгуульд таван суудал авах итгэл найдвар тавин АН-д элсэж буй бололтой.
УИХ-ын гишүүн, кёкюшүзан Д.Батбаяр Японд очоод удаагүй байхдаа дуучин Д.Оюунтүлхүүрт сэтгэлээ өгч байжээ. Барилдааны бэлтгэлийн зав завсраараа тэрээр дуучин бүсгүйн амьдарч байсан Ногаяа хот руу зочилдог байсан байна. Гэвч Д.Оюунтүлхүүр `Би бөх хүн сонирхдоггүй` хэмээн ширэв татаж, `Хар сарнай` хамтлагийн дуучин Амараатай дотноссон байна. Ийнхүү дуучин бүсгүйд өгсөн хайр нь бүтэлгүйтээд байх үеэр анхны эхнэр Буяндэлгэртэйгээ танилцаж гэрлэсэн аж.
Буяндэлгэрийн хувьд ч бас кёкюшүзантай танилцахаасаа өмнө `Камертон` хамтлагийн дуучин Ган-эрдэнэтэй үерхэж байсан аж.
![]()
За хө өөрөө согтуу явсан юм байж хүн муулж байна гэж битгий бодоорой. Зүгээр л өөрт тохиолдсон нэг явдлыг ярьж өгөе. Намайг шүүмжлэх нь намайг, цагдааг шүүмжлэх нь цагдааг шүүмжлээд сургамж авч болгоомжлох нэг нь болгоомжлоно биздээ.Ийм явдал боллоо.



Компьютерийн вирусууд дэлхийн бөмбөрцгийн хил хязгаараас хальж бүр сансарт “харайж” явна гэнэ.
Тодруулбал, НАСА агентлагийн мэдээлснээр олон улсын сансрын станцад хэрэглэгддэг нөүтбүүкүүдэд “Gammina AG” вирус халдварлажээ.
|
Бүгд Найрамдах Чех улсыг зорьж хар бор ажил хийн амьдарлаа дээшлүүлэх гэсэн монголчууд тус улсын Элчин сайдын яамны гадна сар хэртэй хонож байгаа. Гадаад паспорт дээрээ виз гээчийг нь л даруулчихвал хоолтой хоолгүй, хүйтэн нойтонд бүтэн сар ЭСЯ-ны гадна хонох хамаагүй гэж байсан иргэд өлсгөлөн зарлахаа мэдэгдсэн. Цаанаас буюу Чех улсаас ажлын санал нь аль хэдийнэ ирсэн атал зөвхөн виз даруулахын тулд хэдэн сарын турш ЭСЯ-ыг царайчлан хүлээсэн иргэд өнгөрсөн сарын 1-нээс гадна нь хонож эхэлсэн.
Ажлын санал нь ирснээс хойш зургаан сарын дотор визэнд ороогүй бол санал нь хүчингүй болдог аж. Багагүй мөнгө зарцуулж арайхийн ажил олсон иргэд зүгээр сууж байгаад визээ "үхүүлсэн" олон тохиолдол гарчээ. Тэглээ гээд шантралгүй дахин анкет бөглөж, түүнийгээ Чех рүү илгээдэг. Бөглөсөн анкет нь Чехийн ажил олгогчдын шаардлагад нийцэн ажлын саналыг нь нааш явуулдаг ч ЭСЯ-ны визэнд орох асуудал үлддэг. Энэ давааг л давахын тулд манай иргэд эх орондоо байгаа хэр нь харийн орны консулыг царайчлан бүтэн сарын турш халуунд халж, хүйтэнд хөрч, цаасан хайрцаг дэлгэн хоног төөрүүлж байв.
Гэтэл тэдний дээрх байдлаар нэг сарын нүүр үзсэн нь ямар ч үр дүнгүй болжээ. Учир нь визэнд орохоор дугаарлаж байсан иргэд өнөөдрөөс өлсгөлөн зарлахаа мэдэгдсэнээр ЭСЯ-ны дөрвөн оронтой утас ашиглалтад орох нь тэр. Иргэд ЭСЯ-ны 1898 дугаартай утсанд холбогдон овог, нэр, регистерийн дугаар, гадаад паспортын дугаараа хэлж бүртгүүлэх аж. Ингэснээр хариуд нь хэдний өдөр ЭСЯ-нд ирж, визэнд орохыг нь хэлэх болжээ. Хэдийгээр энэхүү алхам хэрэгжиж эхэлснээр иргэдэд хүндрэл чирэгдэлгүй үйлчлэх боловч олон хоног ЭСЯ-ны гадна хоносон хүмүүс хохирч үлдэх нь.
Тэд өөрсдийн дураар ЭСЯ-ны гадна хоноогүй. "Хамгийн эхэнд дугаарласан хүмүүст визэнд орох зөвшөөрөл олгоно" гэж цаанаас нь хэлсэн аж. Гадна нь 10 гаруй хоносны дараа ЭСЯ-наас "Та нар тар. Одооноос зөвшөөрөл олгохгүй" хэмээн мэдэгдсэн байна. Гайхсан иргэд хэвлэл мэдээллийн хэрэгсэлд хандсан нь асуудлыг улам ч дэвэргэж орхижээ. Тус ЭСЯ-ны ажилчид гадна дугаарласан иргэдийг "Та нар сонин хэвлэлд их ханддаг билүү. Одоо тарцгаа" гэх зэргээр дарамтлах болжээ. Гэсэн ч албан ёсоор тар гэсэн хариу өгөөгүй учир тэд байдлыг харзнаж хүлээсээр эцэст нь утсаар мэдээлэл авах болсон байна.
Залуу дуучин Нара гадаад төрхөндөө хамгийн их мөнгө зарцуулдаг дуучдын тоонд багтдаг. Тэрээр гоо сайхан, бензиний хөлсөндөө л гэхэд сард 3 сая төгрөг өлхөөн зарцуулдаг тухай бид өмнө нь мэдээлж байсан. Мөн тэрээр хамгийн зүүх дуртай нүдний шилээ Япон улсад байхдаа 760 ам.доллараар худалдан авч байснаа гайхуулан ярих дуртай нэгэн. Түүнчлэн өдөр тутамдаа зүүдэг бугуйн цагаа 250 ам.доллараар мөн л Японоос худалдан авсан

Мексик хотын Federal дүүргийн Socle талбай дээр 18 мянган нүцгэн хүн жагслаа. Энэхүү өвөрмөц баярын жагсаалаар тэд 1 цаг 15 минут орчим жагсчээ.
|
`Хөөрхөн дэлхий` цомгийн эзэн дуучин Ану сүүүлийн үед уран бүтээлээсээ хэсэг зуур хөндийрөөд байгаа төдийгүй саяхнаас шүүх цагдаагийн газраар эргэлддэг ажилтай болжээ. Учир нь нэгэн тогтмол хэвлэл дээр түүнийг хөхөндөө шахуулсан силикон нь амь насанд нь аюултай болсныг эмч нар анхааруулж байна гэж бичснийг дуучин бүсгүй үгүйсгэж байгаа аж. Тэрээр хөхөө өөрийн хүч хөдөлмөрөөр өөрөөр хэлбэл уйгагүй дасгал сургуулилтын үр дүнгээр том болгосон хэмээн тайлбарлаж байгаа юм. Тиймээс өөрийг нь силикон хөхтэй хэмээн гүтгэсэн хэмээн үзэж, тус сониныг шүүхэд өгнө гэдгээ олонд зарлаад байна. |