Хайран зүрх

Үргэлжлэл...











Алдарт хип хоп од Нэлли АНУ-ын Техаст төржээ. Өдгөө баячуудын тоонд орж хэдэн саяар тоологдох хөрөнгөтэй ч бага насаа борчуудын хороололд өнгөрүүлсэн гэдэг.
Бэйсболлд ухаангүй дуртай Нэлли дунд сургуулийнхаа бэйсболлын шилдэг тоглогч болж байсныг та лав мэдэхгүй байх. Харуудын хөгжим гэгддэг хип хоп дуу Нэллигийн зүрх сэтгэлийг соронзон мэт татаж чадсанаар түүнийг дуучин болох замд хөтөлжээ.
Тэрбээр 1996 онд найз нартайгаа нийлж “ST lunatics” нэртэй хип хоп хамтлаг байгуулсан ч төд удалгүй хамтлагаа орхисон байна. 2000 онд Нэлли "Universal music group" нэртэй дуу бичлэгийн студитэй хамтран ажиллах гэрээ байгуулснаар хип хоп урлагтай хувь заяагаа салшгүй холбосон юм. Рэппэрүүд хар тамхи наймаалж, буудалцаанд оролцож, шоронд хоригдон гэмт хэрэг үйлддэг нь нууц биш. Харин Нэлли энэ бүхнээс хол гэгддэг. Нийгмийн хамаг л эрээн бараан, болж бүтэхгүй зүйлийг шүүмжлэн дуулдаг рэппэрүүдээс буяны үйл хийж, өвчин зовлонд шаналсан, ядуу тарчиг амьдралтай хүмүүст тусалдаг нь тун ховор. Харин Нэлли цусны өвчтэй хүмүүст туслах буяны ажлыг үргэлж зохион явуулдаг. Учир нь түүний эгч Жаки цусны өвчнөөр 31 насандаа өөд болсон аж.
Нэлли тэр бүр хүүхнүүдтэй нэр холбогдоод байдаггүй. 2003 онд дуучин Ашантид сүй тавих савал тавьсан боловч бүсгүй татгалзсан аэ. Энэ тухай Ашанти "Бид зүгээр л болздог байсан. Хэдхэн удаа уулзаад л сүй тавина гэдэг минмй хувьд байж боломгүй зүйл. Тиймээс татгалзсан” хэмээн МТV-гийн хөгжмийн нэвтрүүлэгт орохдоо хэлсэн байдаг.
Рэппэр Нэлли бас шаггүй бизнесмэн гэдгийг та мэдэх үү? Тэрбээр үеэл ах Мартинтай хамтран “Vokal” нэртэй хувцасны сүлжээ дэлгүүр ажиллуулдаг. “Vokal”-ын лого Нэллигийн бүх видео клипэн дээр гардаг. Шүтэн бишрэгчид нь түүнийг сайхан сэтгэлт Нэлли хэмээн өргөмжилдөг. Бусдад тусламжийн гараа харамгүй сунгадаг, дэлхийн хамгийн баян зуун хип хопчдын аравдүгаарт бичигддэг байна.

Барууны хип хоп урлагийг дуучин Эминемгүйгээр төсөөлөхийн аргагүй. Хамгийн анхны цагаан арьст хип хоп од гэгддэг Эминем 14 настайгаасаа дуулж эхэлжээ. Хүмүүс түүнийг хэнийг ч, юуг ч хамаагүй дуугаараа шүүмжилж, магтаж, ёжилж, шоолж чаддаг хатуу үгтэй рэппэр гэж хэлдэг. Тэрбээр 1999 онд жинхэнэ хэвлэлийн баатар болж байжээ. Учир нь Эминем шөнийн клубын гадаа зодоон хийж, зэвсэг барин бусадруу дайрсан гэдэг. 2001 оны хоёрдугаар сарын 14-нд түүнийг нууцаар зэвсэг эзэмшсэн, танхайрсан хэргээр шүүхийн танхимд дууджээ. Эл шүүх хурлаар Эминемийг гэм буруугүй хэмээн үзсэн байна.
Харин алдарт хип хоп од шийдвэрийг эсэргүүцэж нууцаар зэвсэг хадгалж байсан буруугаа хүлээн хоёр жилийн ял авсан аж. 1999 оны есдүгээр сард Эминемийн эх Дэбби Мадерс Бригс өөрийн хүүгээ шүүхэд өгч, арван сая ам.доллар нэхэмжлэн дэлхий дахиныг гайхшруулав. Эл дуулиант хэргийн шалтгаан нь Эминем ээжийгээ архаг хар тамхичин хэмээн “The real slim shady LP” цомогтоо дуулсан явдал байлаа.
Харин шүүх хэргийг Эминемийн талд шийдвэрлэж, заргыг буцаасан гэдэг. Тэрбээр 1999 оны зургадугаар сард Кимбэрли Скоттой гэрлэж, 2000 оны наймдугаар сард салсан. Дөрвөн сарын дараа эргэн нийлсэн хэдий ч хос хоёр дахиад л 2001 оны аравдугаар сард салжээ. Энэ мэтчилэн тэд нийт гурван удаа салж нийлсэн байна. Энэ тухай Ким "Энэ олон салалт Эминемээс л болдог байсан. Хувийн амьдрал, хэрүүл маргаан гээд бүх зүйлээ тэр дуундаа оруулж үргэлж намайг бухимдуулдаг. Үүнээс болж би амиа хорлохыг хүртэл оролдож байсан удаатай. Заримдаа түүний занг тэвчихэд үнэхээр хэцүү санагддаг" хэмээн нэгэн сонинд өгсөн ярилцлагадаа хэлсэн удаатай. Харин Эминем гэр бүлээ буцааж авахын тулд юу ч хийхэд бэлэн байгаагаа олон нийтэд зарласан нь түүний шүтэн бишрэгчдэд ихэд таалагдсан гэдэг.
Оросын "ТНТ" суваг өнгөрөгч амралтын өдөр "Зөн билгийн тулаан"-ы тав дахь үеийн ялагчийг тодруулжээ. Үнэмлэхүй ялагчаар үзмэрч Лилия Хегай шалгарсан байна. Лилия зоос зүүсэн малгай өмссөн нь хөдлөх бүрт нь шаржигнан дуугарч байжээ. Тэрбээр нэлээд их тамхи татдаг. Бусад өрсөлдөгчтэйгээ огт харилцахгүй байсан гэнэ. Түүний өрсөлдөгчид ч Лилияд таатай хандаагүй аж. Зарим нь "Бидэнд ирж байгаа мэдээллийг хааж байна. Тэр илбэ шидээр бусдыг ховсддог" гэсэн гомдол гаргаж байжээ.
Лилия хятад, солонгосын эрлийз. Түүний ярьснаар бараг "төрөхөд" нь шахам өнгөрсөн, ирээдүйн тухай зураг харагддаг байсан гэнэ.
-Та ялсандаа баяртай байгаа байх?
-Миний ялалт бол зүгээр л үр дүн. Би их ядарч байна. Би ганцаараа байх дуртай. Хэдийгээр би ялсан ч зарчмын хувьд онцын ялгаагүй дээ. Гэвч хүүхдүүд маань надаар бахархаж байгааг харах сайхан байсан шүү.
-Тэгэхээр ялалтын баяраа тэмдэглэхгүй гэсэн үг үү?
-Би хамгийи түрүүнд амарна. Миний гэрт ганцаараа байхыг хүсэхдээ нуугддаг "оромж" бий.
-Ийм баяраас татгалзаж болно гэж үү. Эсвэл танд нууцхан хобби байдаг юм уу?
-Би казинод тоглодог. Хэнд ч хүсэхээргүй "шунал"-хобби юм даа. Тоглохын тулд би дээд хүчний авьяасаа ашигладаг. Би өөр юу ч хийж чадахгүй. Би чинь боловсролгүй хүн. Тэгээд би казиногоос салахын тулд "Зөн билгийн тулаан"-ы зохион байгуулагчид руу утасдсан. Хүчээ сорихын тулд.
-Тэгэхээр та өөрийгөө нууц авьяастай гэдэгт итгэдэггүй байсан хэрэг үү?
-“3өн билгийн тулаан"-д өөрийгөө сорьсон. Өмнө нь би өөрийгөө үзмэрч эсвэл бусдыг мэхлэгч гэдгээ мэддэггүй байсан.
-Төслийн хамгийн хэцүү нь юу байсан бэ?
-Хүмүүстэй ажиллах. Тэднийг хайх нь хамгийн хэцүү байсан. Хүн бүхэн өөрийн гэсэн зураг хувь тавилантай шүү дээ. Тиймээс надад нохойтой ажиллах хэсэг амар байсан. Гэхдээ би энэ шалгалтыг амжилттай даваагүй л дээ. Гэсэн ч нохойтой ажиллахад таатай байсан. Алга болсон хүүхдүүдийн тухай эцэг, эхэд нь хэлэх үнэхээр хүнд. Харин зураг авалтын групп хэрхэн ажиллаж байгаа нь таалагдсан. Дэлгэцээр харахад бүгд энгийн мөртлөө нар, салхи, цас, бороо, өдөр шөнийг ялгалгүй ажиллана гэдэг хэцүү юм билээ.
-Та өөрийнхөө чадварыг хэзээнээс мэдсэн бэ?
-Сайн санадаггүй юм. Ээж маань хүүхэд байх үеэсээ л гэдэг. Гуравдугаар ангид сурч байхад манай хөрш биднийг дээрэмдэх гэж байгааг урьдчилан хэлсэн юмдаг.
-Болох хэргийг урьдчилан мэднэ гэдэг тийм ч таатай хэрэг биш байх?
-Тийм ээ. Би авьяас чадвартаа баярлаж талархаад байдаггүй. Ямар ч хүнийг юу бодож байгааг мэднэ гэдэг компьтерийн диск л гэсэн үг.
-Таны ойр дотныхон хэрхэн хүлээж авдаг вэ?
-Төрөл төрөгсөд маань надад хэрэглэгчийн зүгээс л ханддаг. Байнга л ямар нэг юмны тухай асуудаг. Харин миний хүүхдүүдийн хувьд... Ээжийг нь галзуу солиотой хүний тоонд оруулдаг бол. Юу нь сайхан байх вэ дээ. Миний хувьд гэр бүл маань хамгийн эн тэргүүний чухал зүйл. Нөхөртэйгээ байнга шахам мууддаг ч түүндээ эргээд л очдог. Би хүүхдүүдээ сайн хүмүүжилтэй хүн болгохыг хүсч байна.
-Үнэхээр таны авьяас чадвар өөрт чинь тус болдоггүй гэж үү?
-Би сэтгэлийн дотоод мэдрэмжээ байнга сонсдог. Нэг удаа би мэс заслын ширээн дээр туршилтын туулай шиг байсан ч эмчийн гар хөнгөхөн гэдэг нь мэдрэгдэж байсан. Огтхон ч айгаагүй. Хагалгаа ч амжилттай болсон. Бүх эмч намайг хүүхэд шиг савтай. Төрөх боломжгүй гэж байсан ч би бүх зүйл сайн болно гэдгийг мэдэрч байв. Би одоо хоёр хүүхэдтэй.
-Хэн нэгэнд муу санаж байсан удаатай юу?
-Манай байрыг үерт урсахад хорон найз маань баярлаж байсан. Би гар руугаа харж тэр шангаа хүртэх болно гэсэн. Хэсэг хугацааны дараа тэр үнэтэй тавилга худалдаж авсан ч паар нь хагарч усанд автсан.


Мөн сүүлийн үед Монгол Улсын Засгийн газар ураны ордуудад анхаарлаа хандуулах болсон. Оросын төрийн өмчит томоохон компанийн удирдлагуудтай ойр ойрхон уулзалт хийж, хамтран орд ашиглах, хариуд нь Монголд бага болон дунд оврын атомын цахилгаан станц байгуулах зэрэг сонирхолтой байгаагаа нуулгүй мэдэгдэх болсон. Энэ нь Дорнодод ураны орд эзэмшиж буй Канадын хэд хэдэн компанийг сандаргаж, хоорондоо нэгдэх яриа хэлэлцээр эхлүүлэхэд хүргэсэн юм гэжээ.


-Хамгийн том хайлтын сайт өрсөлдөгчтэй болжээ-
Энэ сарын 27-ноос тэгтлээ танигдаагүй “Cuil” компани алдарт “Google”-ийн өрсөлдөгч болно гэдгээ мэдэгджээ. Хэвлэлийнхний анхаарлыг хоёр баримт татаж байгаа юм. Юуны өмнө “Cuil”-ийг үүсгэн байгуулагчийн нэг нь “Google”-д ажиллаж байсан. Түүний хайлтын индекс 121 сая хуудсаар хэмжигддэг. Өөрөөр хэлбэл “Google”-ээс даруй гурав дахин их хэмжээний багтаамжтай гэсэн үг. Мөн “Cuil” нь англиар күүл буюу ирландаар “мэдлэг” гэсэн утгатай.
Шинэ “өрсөлдөгч” хайлтыг нэлээд олон хэлбэрээр зураг, ангилалтай нь гаргаж ирнэ. Энэхүү сайтыг гурван хүн үүсгэн байгуулжээ. Эхнийх нь Том Костелло. 1999 онд “Xift” хайлтын сайтыг хийсэн бөгөөд хожим нь IBM-д ажиллаж байсан. Түүний эхнэр Анна Паттерсон “Google”-ийн нэг салбар “TeraGoogle”-ийн архитектороор ажиллаж байв. Гурав дахь хүн нь Рассел Пауэр “TeraGoogle”-ийн техникийн захирал байсан. Шинэ сайтын компанид нийт 10-15 хүн ажилладаг.
Харин одоо “Cuil” бидний сайн мэдэх өдөр тутам орж байдаг Гүүглийн хэр сайн өрсөлдөгч болохыг харах л үлдлээ. Гэвч лав л өнөө маргаашдаа үр дүн нь гартал юу л бол. Учир нь “Cuil” “үүдээ” нээгээд ганц л хонож байгаа юм харин “Google”-ийг бид арван жил мэднэ.
-Хамгийн том хайлтын сайт өрсөлдөгчтэй болжээ-
Энэ сарын 27-ноос тэгтлээ танигдаагүй “Cuil” компани алдарт “Google”-ийн өрсөлдөгч болно гэдгээ мэдэгджээ. Хэвлэлийнхний анхаарлыг хоёр баримт татаж байгаа юм. Юуны өмнө “Cuil”-ийг үүсгэн байгуулагчийн нэг нь “Google”-д ажиллаж байсан. Түүний хайлтын индекс 121 сая хуудсаар хэмжигддэг. Өөрөөр хэлбэл “Google”-ээс даруй гурав дахин их хэмжээний багтаамжтай гэсэн үг. Мөн “Cuil” нь англиар күүл буюу ирландаар “мэдлэг” гэсэн утгатай.
Шинэ “өрсөлдөгч” хайлтыг нэлээд олон хэлбэрээр зураг, ангилалтай нь гаргаж ирнэ. Энэхүү сайтыг гурван хүн үүсгэн байгуулжээ. Эхнийх нь Том Костелло. 1999 онд “Xift” хайлтын сайтыг хийсэн бөгөөд хожим нь IBM-д ажиллаж байсан. Түүний эхнэр Анна Паттерсон “Google”-ийн нэг салбар “TeraGoogle”-ийн архитектороор ажиллаж байв. Гурав дахь хүн нь Рассел Пауэр “TeraGoogle”-ийн техникийн захирал байсан. Шинэ сайтын компанид нийт 10-15 хүн ажилладаг.
Харин одоо “Cuil” бидний сайн мэдэх өдөр тутам орж байдаг Гүүглийн хэр сайн өрсөлдөгч болохыг харах л үлдлээ. Гэвч лав л өнөө маргаашдаа үр дүн нь гартал юу л бол. Учир нь “Cuil” “үүдээ” нээгээд ганц л хонож байгаа юм харин “Google”-ийг бид арван жил мэднэ.
Дөрвөлжин тарвас худалдаанд гарав
